Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын Ушугийн анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

Issuing time:2019-09-24 00:00

11-р сарын 30-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын Ушугийн анхдугаар тэмцээнийг Улаанбаатарыних сургуульд  зохион байгуулсан.Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Цолмон,Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Саранцэцэг, Хятад хэлний багш Нандин , МУИС-н Күнзийн институтийн Хятад талын захирал Жү Жүн ли болон Монголд сайн дурын багшаар ажилладаг Хятад багш нарын бүлгийн эрхлэгч  Юү Жиа Хуань, Шень Фү Линь,Зенге ,Монголын Ушугийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч Тэмүүжин, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ажилтан зэрэг нийтдээ 6 сургуулийн 200 гаруй багш сурагчид тус тэмцээнд оролцлоо.


DSC_4551.JPG


Соёлын төвийн ажилтан нь БНХАУ-с Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вей хатагтайг төлөөлж  хамтран зохион байгуулж буй Улаанбаатарын их сургуулийн хамт олонд хүндэтгэлийн үгийг дамжуулсан.Улаанбаатарын их сургууль нь  гадаад хэлтэй боловсон хүчнийг бэлтгэдгээрээ онцлог бөгөөд тус сургуульд 700 гаруй оюутан суралцдагийн 400 гаруй  нь Хятад хэлийг сонгон судалж , 100 орчим оюутнууд нь бие даан Ушугаар хичээллэж  байна.Тус сургуульд зохион байгуулагдсан Ушугийн тэмцээн нь уг сургуульд Хятад хэл, соёлыг  сонирхогч оюутан залуучуудын тоо олон байгааг илтгэхээс гадна мэргэжлийн онцлог болон давуу талыг нь бэлхнээр харуулж байна.



DSC_4534.JPG


Энэ жил БНХАУ-с Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатарын их сургуулийн багш , сурагч 60 гаруй хүмүүс Хятадын Шаолинь болон бусад Ушугийн мэргэжлийн төвүүдээр зочилсон. Бид Ушугаар хичээллэж байгаа нь зөвхөн гадна талын хөдөлгөөний байдлаас илүүтэйгээр тус спортоор дамжуулж өөрийн дотоод нөөц чадварыг олж авч,  Ушугийн мөн чанар дотор хадгалагдах Хятадын хөдөлмөрч зан чанарыг судлан мэдэж, Ушугийн дэлхийн ард түмний соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг ойлгох явдал юм.  Сүүлд нь тус тэмцээн оролцож байгаа тамирчдад амжилт хүсье.



DSC_4571.JPG


Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Цолмон нээлтийн арга хэмжээний үед хэлэхдээ:”БНХАУ-с Монгол улсад суугаа элчин сайдын яам,Улаанбаатар дахь Хятадын соёлын төв үргэлж манай сургуулийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлдэг байсан.Ойрын жилүүдэд Монгол улсын Ханзны цээж бичгийн анхдугаар уралдаан, Конг-Тонг тулааны урлагийн сургалт, Тайчи тулааныурлаг болон Ушу гийн талаарх Хятадын соёлын өдөрлөг, Хятад руу явж Ушугийн сургалтанд хамрагдах зэрэг олон  үйл ажиллагаа зохион байгуулсан.Эдгээр үйл ажиллагаануудаас  зөвхөн манай сургуулийн оюутнууд үр өгөөж хүртэхээс гадна бусад сургуулийн оюутнуудад хүрч  , Монгол улсын  залуучуудад сайн хэвшил үүсгэж эхэлж байгаань тун таатай хэрэг. Манай сургуулийн төгсөгчид бие даан Монголын Ушугийнхолбоог байгуулж, телевиз болон онлайнаар дамжуулж  Хятадын Ушуг сурталчилж эрүүл амьдралын хэвмаягийг дэлгэрүүлж  байгаа нь олныхүртээлд хүрч байгаа билээ. Хятадын аугаа их Ушугийн соёлыг Хятадын соёл сонирхогчийн зүрх сэтгэлд хүргэхийг хүсэж байна. Мөн БНХАУ-с Монгол улсадсуугаа элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэмжлэг туслалцаанд талархсанаа илэрхийлэхийн ялдамд нийт тэмцээнд оролцогчдод амжилт хүсье.


DSC_4568.JPG

Энэ удаагийн Ушугийн тэмцээн нь мэргэжлийн хамт олны хичээл зүтгэлээр зохион байгуулагдаж байгаа ба шүүгчдийн бүрэлдэхүүн оноо өгөх зарчмаар шүүж,уламжлалт Тайчи тулааны урлаг , Ушу ,Зэвсэгтэй үзүүлбэр зэрэг олонтөрлөөр  эрэгтэй,эмэгтэй,багын  гэсэн 3 ангиллаар эхний 3-н байрыг тодруулж тус тэмцээнийг зохион байгууллаа.

DSC_4612.JPG


DSC_4657.JPG



DSC_4684.JPG



DSC_4680.JPG



DSC_4702.JPG



DSC_4715.JPG



DSC_4752.JPG






Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top