Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зохион байгуулсан Их засаг олон улсын их сургуулийн “Хятадын соё

Issuing time:2019-09-24 00:00

12-р сарын 29-ны өдөр,Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зохион байгуулсан “Хятадын соёлын өдөрлөг”--Амтат хоолны өдөрлөг нь Их засаг олон улсын их сургуулийн 3-н давхарт зохион байгуулагдлаа.  Их засаг олон улсын их сургуулийн 2-р кампуссийн дарга Давааворж, Эдийн засгийн сургуулийн захирал Насан,Гадаад хэлний танхимын эрхлэгч Доржханд ,Монгол улсын боловсролын их сургуулийн Күнзийн институтийн Хятад талын захирал Бао Айдонг ,Сайн дурын багш нарын эрхлэгч Ю Жиахуан ,Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ажилтан зэрэг 200 гаруй хүмүүс тус өдөрлөгт оролцлоо.


DSC_4054.JPG

   

Соёлын төвийн мэргэжилтэн Элчин сайдын яамны соёлын зөвлөх ба соёлын төвийн дарга Ли Вей хатагтайн нэрийн өмнөөс Их засаг олон улсын их сургууль хамтран зохион байгуулж байгаа   ”Хятадын соёлын өдөр”--Амтат хоолны өдөрлөгт талархал дэвшүүлсэн. Их засаг олон улсын их сургууль нь Монгол улсын боловсролын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. 20-н жилийн хугацаанд 2дахь  шилдэг хувийн сургууль  болтлоо өргөжсөн. Нийт оюутны тоо нь  7000-д хүрч Хятад хэл сурч байгаа оюутны тоо 200 гаруй  болсон ба Хятад соёлыг сонирхож ,Хятад хэлсуралцаж байгаа оюутнууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тус өдөрлөгийн зохион байгуулж байгаа нь энэ сургуульд Хятад хэл сурч байгаа оюутнуудад Хятад соёлын гайхамшгийг мэдрүүлж , Хятад хоолны амтаар дамжуулан Хятадын соёлыг таниулахыг зорьсон.Оюутнууд өөрсдийн хичээл зүтгэлээр Хятад  бууз, банш зэрэг хоол  хийх аргачлалыг суралцсан.Улаанбаатар дахьХятадын соёлын төв нь урт хугацаанд Монгол улсад байгаа их сургуулиуд Хятад соёлын өдөрлөг зохион байгуулахыг дэмжих ба олон олон Монгол  залуучууд Хятад соёлыг сонирхон судалж, Хятад Монгол хоёр орны нөхөрлөлийг зузаатгахад  өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.Мөн Их засаг олон улсын их сургуулийн багш сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.


DSC_4106.JPG

Их засаг олон улсын их сургуулийн 2-р кампуссийн дарга Давааворж талархлын үг хэлэхдээ:“Хятад улс бол аугаа их түүхэн уламжлал, соёлтой улс. Энэ жилээс Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь Их засаг олон улсын их сургуульд үргэлж анхаарлаа хандуулж Хятад хэл, соёлыг сурталчлах үйл ажиллагааг дэмжсээр ирсэн ба Хятадын соёлын өдөрлөг, Киноны өдөрлөг зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Иймэрхүү олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь оюутнуудад Хятад соёлыг ойлгон мэдэхэд  чухал ач холбогдолтой бөгөөд мөнхийн хөрш энэ улсаас бидэнд суралцах зүйл маш их. Аливаа нэгэн хэлийг сайн сурахын тулд соёлоос нь эхэлж судлах хэрэгтэй байдаг..Өнөөдрийн Хятад амтат хоолны өдөрлөг нь оюутнуудад хоол бэлтгэх , хийхээс эхлээд Хятадын соёлыг өөрсдийн биеээр ойлгохтом гүүр болж байна.Ингээд та бүхэнд амжилт хүсье.”


DSC_4419.JPG

Тус удаагийн өдөрлөг “Амтат хоолны өдөрлөг”-с гадна морин хуур, хөөмий, Ушузэрэг урлагийн үзүүлбэр үзүүлснээрээ онцлогтой байсан ба өдөрлөгийн үеэр сугалаа явуулсан нь үзэгчдэд халуун уур амьсгал бэлэглэсэн.Тус өдөрлөг нь бүтэц зохион байгуулалтыг өргөн хүрээг хамаарч, оюутнууд өөрсдийн гараар бэлтгэсэн бууз, банш зэрэг хоол бэлтгэсэн нь “Ард түмний хувьд хүнс хамгаас чухал ” гэх соёл уламжлалыг илтгэсэн үйл ажиллагаа болсон. Тэмцээний  үеэр оюутнууд нийт 4-н багт хуваагдаж, 25-н минутын дотор Хятад тахианы махан самартай хуурга, Наашаа цаашаа , Шарсан төмстэй хуурга зэрэг хоолнуудыг хийсэн. Шүүгчдийн нарийн дүгнэлтийн үр дүнд 1,2,3-р байруудыг тус тус шалгаруулж аз жаргал, баяр хөөртэйуур амьсгал дунд тус өдөрлөг өндөрлөсөн.

DSC_4085.JPG



DSC_4149.JPG


1.JPG


DSC_4143.JPG


3.JPG


4.JPG


DSC_4473.JPG


DSC_4481.JPG


DSC_4504.JPG






Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top