Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Соёлын төв нь Монгол улсын консерваторт пийпаа хөгжмийн сургалт, тайлан тоглолт зохион байгуулав

Issuing time:2019-09-24 00:00

11 сарын 16 өдөрУлаанбаатар дахь Хятадын соёлын төв нь  Монгол улсын консерваторт пийпаа хөгжмийн сургалт зохион байгуулан тайлан тоглолт хийв.Хятад Монгол хоёр орны соёл, урлагийн салбар дахь хоорондын хамтын ажиллагаа,солилцоог тасралтгүй баяжуулах зорилгоор “Улаанбаатар-Хятадын соёлын төв, Монгол улсын консерватортай 2016-2018 хөгжмийн сургалтын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийндагуу манай төв Өвөр Монголын үндэсний урлагийн театрын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн  пийпаа хөгжимчин Сувд багшийг урин Монгол улсын консерваторт жил бүр хоёр сарын сургалтыг зохион байгуулдаг юм. Энэ жил нь гурван жилийн хамтын ажиллагааны хөтөлбөрын хамгийн сүүлийн жил ба энэ хүрээнд манай соёлын төв нь Монгол улсын консерваторт пийпаа хөгжмийн сургалт зохион байгуулан тайлан тоглолт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Монгол улсын консерваторын захирал Пүрэвхүү, дэд захирал Ганбат, Хөгжмийн тэнхимийн эрхлэгч Чимэг болон 100 гаруй коллежийн оюутнууд оролцсон байна.


DSC_3347.JPG


            Тус арга хэмжээний нээлтэд соёлын төвийн дэд захирал Хасбагана дурьдахдаа Хятадын үндэсний пийпаа хөгжмийн зэмсэг нь Монголын хүүхэд залуучуудын дунд өргөн хүрээнд танин мэдэгдэж,  коллежийн оюутнууд маань урлаг хөгжимийн авъяас чадвар өндөр байсан нь 1 сарын богино хугацааны сургалтанд Хятадын алдартай пийпаа хөгжмийн олон дууг сурч мэдэн, мэргэжлийн 5 дугаар зэрэг түвшин хүрсэн нь  (нийт 10 зэрэгтэй) үнэхээр тэмдэглүүштэй явдал боллоо. Соёлын төв болон хүндэт сургуультай хийсэн хамтын ажиллагааны төлөвлөгөний дагуу бид 3 жилийн пийпаа хөгжмийн сургалтаа амжилттай хэрэгжүүллээ. Үүнд Ли Рүн сургуулийн захиралийн дэмжлэг болон Хятадын хөгжмийн зэмсэг, пийпаа хөгжмийн суралцагч нартаа гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн хөгжмийн сургалтаар дамжуулан хөгжмийн зэмсэгийн арга барил, ур чадвараас гадна Хятадын соёл, хөгжмийн зэмсэг дэх Хятадын хөгжмийн мөн чанарыг танин мэдэж Хятад Монгол хоёр орны урлаг соёлын харилцаанд хувь нэмэр оруулж хоёр орны  нөхөрлөлийн залгамжлагч үе болно хэмээн найдаж байна.


DSC_3358.JPG

           

 Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн  пийпаа хөгжимчин Сувд болон сурагчид маань пийпаа хөгжмийн шилдэг 10 дууны нэг болох "Хаврын цас" -г хамтран толилуулсан. Тоглолтын хэмнэл тод, уянгалаг хийгээд яг л хавар болж цас мөсөн хайлж, газар нутаг сэргэн ургамал ногоо цэцэглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм байв. Тоглолтын төгсгөлд "Алтан могойн бүжиг" ая нь  баяр баясгалан, үндэсний хэв маяг дүүрэнэгшиглэж тус тоглолт оргил үедээ хүрч үзэгчид халуун алга ташин, сургуулийн зүгээс Сувд багшид бэлэг дурсгалын зүйл гардуулж тус тогтлолт өндөрлөсөн юм.


DSC_3364.JPG


DSC_3408.JPG


DSC_3402.JPG


DSC_3400.JPG


DSC_3388.JPG






Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top