2019 оны 2 сарын 18 өдөр БНХАУ-ын Соёл, Аялал Жуулчлалын Яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулсан Монгол улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээний "Цагаан Сар 2019" хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тус тоглолтод БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд ноён Шин Хай Мин, Монгол улсын Улсын их хурлын гишүүн, БСШУС яамны сайд Баатарбилэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын яамны соёлын зөвлөх,Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вэй, БСШУС яамны соёл урлагын газрын дарга Сэргэлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн захиргааны удирдлагын дарга Цогтсайхан,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэд дарга Батхуяг, Монгол Улсын Консерваторийн захирал Пүрэвхүү, Монголын Засгийн газрын хөгжлийн агентлагийн эрдэм шинжилгээний хорооны гишүүн, Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирал Дорж, Их Хүрээ хийди йн хамба лам З.Санждорж, Монголын урлагийн холбооны дэд захирал Даваасүрэн,Монгол улсад суугаа Хятад иргэдийн цагаачдын холбооны дарга Бай Шуан Жан, МУИС-ийн Күнзийн институтын Хятад талын захирал Жү Жүн Ли, Боловсролын их сургуулийн Күнзийн институтын Хятад талын захирал Бао Ай Дун болон соёл урлагийн уран бүтээлчид, Хятад иргэдийн цагаачдын төлөөлөгчид,сайн дурын багш,оюутан сурагчид,хэвлэл мэдээллийн төлөөлөгчид гээд 1000 гаруй хүн хүрэлцэн ирж үзэж сонирхсон байна.Монголын дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга,ДБЭТ-ийн бүжигчид, POP дуучин Ука, МУГЖ Ариунбаатар, Мугж Баярмаа, МУСТА Н.Батсайхан, Поп Дива МУГЖ Б.Сарантуяа, МУСТА. Р.Ганбат, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Н.Гансүх,Анхдугаар удаагийн Хятад Монгол найрамдлын дууны тэмцээний ялагч БНХАУ-ын дуучин Баянбулаг гэх мэт олон алдартай уран бүтээлчид оролцжээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин тус тоглолтод баяр хүргээд хэлсэн үгэндээ: Хятад Монгол2 улс бол үүрд мөнхийн сайн хөрш, сайн найз, сайн түншлэгчид билээ.2014 оны Ши Жин Пин даргын Монгол улсад ирсэн айлчлалаар 2 орныг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн,энэ нь 2 орны хамтын ажилгааг шинэ шатанд гаргасны илрэл юм. Өнгөрөгч 2018 оны хувьд 2 орны улс төр, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо ололт амжилтаар дүүрэн байсан юм. 2019 он бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой юм.Энэхүү 70 жилийн хугацаанд Хятадын Коммунист нам ард олныхооо хичээл зүтгэлээр гайхалтай амжилтыг бүтээсэн билээ.Хятад Монгол хоёр улсын ард иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд хамтын гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгож чадсан юм.Тэмдэглэлт ой тохиож буй энэ жил бид Хятад-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн 2 орны харилцааг шинэ түвшинд хүргэнэ.Өнөөдрийн хүндэтгэлийн тоглолтнь Монгол улсын алдартай уран бүтээлчид, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилчид оролцон Хятад Монгол хоёр орны найрамдалт харилцааг магтандуулан ирээдүйн хамтын ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байх болтугай хэмээн тодотгов.Энэ удаагийн тоглолт нь хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа,соёл аялал жуулчлалын салбарын харилцааг улам бэхжүүлэн Хятад-Монгол хоёр орны төр засаг,ард иргэдийн дэмжлэгээр дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх олон арга хэмжээ зохион байгуулагдан 2 орны харилцаа хөгжлийн шинэ шатанд хүрэх болтугай гэв.
Монгол улсын УИХ-ын гишүүн, БСШУС яамны дарга Баатарбилэг хэлсэн үгэндээ: Хятад улсын салбарынханд 2 орны зочид, үзэгчдэд гайхалтай тоглолтыг толилуулж байгаад талархлаа илэрхийлээд 2019 он гарснаар 2 орон соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсны дотор “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад Монгол 2 орны нөхөрлөл” зургийн үзэсгэлэн, Хаврын баяр Хятадын уран гулгалт, Хятадын үндэсний хувцасны загварын шоу болон ӨМӨЗО-ндзохион байгуулсан Хятад, Монгол, Орос гурван улсын хаврын үдэш гэх мэт олон арга хэмжээ болов. Тус тоглолт нь Хятад Монгол 2 орны нөхөрлөлийг илтгэх, Монголын засгийн газар Хятадын засгийн газартай нягт хамтран ажиллаж, ийм төрлийн хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээг хамтран зохион байгуулах, Хятад-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх,2 орны ард иргэдийн нөхөрлөл ойлголцол, салбар бүрийн хамтын ажилгааг сайжруулахад орших юм.
Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Торгоны замын уянга, Аз жаргалын уянга, Найрамдлын уянга гэсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Монгол улсын алдартай уран бүтээлчид болон Хятадын залуу уран бүтээлчид 2 орны сонгодог уран бүтээлийг толилуулав. Уг тоглолтоор Хятад Монгол 2 орны ард түмний өнө мөнхийн нөхөрлөл, гэрэлт ирээдүйн найрамдлыг дуу бүжиг зэрэг урлагийн хэлбэрээр дамжуулан танин мэдэхэд оршисон болно. Тоглолт нь 2 орны төрийн дуулал эгшиглэн БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын яамны хамт олон Монгол-Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан бүтээсэн Би Хятад улсад хайртай хэмээх дууны клипийг үзэгчдэд толилуулав.Үргэлжлүүлэн “МОНГОЛЫН ТАЛ НУТАГ”, “СОДУРА” болон Уртын дууч, морин хуурчидаар Монгол орны ахуй амьдралын онцлогыг харуулан улс хоорондын дипломат харилцаа ард иргэдийн итгэлцэл дээр тогтох ба ард иргэдийн итгэлцэл нь харилцан ойлголцол дээр оршдог гэх нэгдмэл ойлголтыг илтгэн харуулж байгаа юм. Хятад Монгол 2 орны уран бүтээлчид хадаг барин хамтдаа хөгжин дэвшиж,харилцан ашигтай хамтран ажиллахыг бэлэгдэв.“ХАВРЫН БАЯР” “ХОС ЭРВЭЭХЭЙ” Симфони найрал хөгжим эгшиглэсэн нь үзэгдэд цагаан сарын баярыг эргэн санагдуулам байв. Гоцлол дуучин: МУГЖ Г.Ариунбаатар “КАРМЕН” “МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” хэмээх дуугаар үзэгч олноос халуун алга ташилт хүлээн авсан бол поп дуучин UКАорчин үеийн болон уламжлалт соёлыг хослуулсан хит дуугаар бэлэг барьсан нь залуучуудыг доргиов. ДБЭТ-ын Бүжигчид “ХУНТ НУУР” дэлхийн сонгодог балетын хэсгээс бүжиглэн,Хятад Монголын залуу уран бүтээлчид “ХӨДӨӨ ТАЛД НАР МАНДЛАА”, “Тэргэл саран миний сэтгэлийг илэрхийлнэ” 2 хэл дээр дуулан Хятад Монгол 2 орны ард түмний нөхөрлөлийг илтгэн харуулав. ХЦДБЧ-ын Бүжигчид “АДУУЧИН ЗАЛУУС” хөдөө нутгийн малчин хүний эримгий зориг байдлыг үзэгчдийн нүдэнд харагдам бүжиглэв. Төгсгөлд нь Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбаганы үг, МУУГЗ. Б.Нямдоржийн ая “ХЯТАД- МОНГОЛЫН НӨХӨРЛӨЛИЙН ДУУ” дуугаар тус хүндэтгэлийн тоглолт өндөрлөв.
|