Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

УЛААНБААТАР ДАХЬ ХЯТАДЫН СОЁЛЫН ТӨВ МУБИС-ТАЙ ХАМТАРЧ “ХЯТАД ХЭЛНИЙ БАЯР” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Issuing time:2019-09-24 00:00

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын боловсролын их сургуультай хамтарч “Хятад хэлний баяр” тэмцээнийг 04дүгээр сарын 12-ны өдөр тус төв дээр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн үйл ажиллагаа нь 2019 онд Хятадын соёлын  төвийн  Монгол улсын их сургуулиудад Хятад соёлыг таниулах цуврал үйл ажиллгааны нэг юм. Уг тэмцээн цээж бичиг, ханын сонин, дуу, бүжиг гэсэн гурван төрлөөр явагдлаа.

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана, МУБИС-ийн Күнзийн тэнхимийн Хятад талын захирал Бао Ай Дун, МУБИС-ийн Күнзийн тэнхимийн Монгол талын захирал Цогзолмаа болон тус сургуулийн багш сурагч зэрэг 70 гаруй хүмүүс үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцлоо.


МУБИС-ийн Күнзийн тэнхимийн Хятад талын захирал Бао Ай Дун нээлтийн үеэр үг хэлэхдээ,  Хятадын соёлын төв болон Күнзийн тэнхимийн хамтын ажиллагаа сүүлийн үед илүү нягт идэвхтэй ажиллаж байгаа нь  Хятад, Монгол соёлын солилцоо,сурталчилгаа болон Хятад соёлыг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох юм. МУБИС нь Хятадын соёлын төвтэй олон удаагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж, хамтын ажиллагааны сайхан эхлэлийг аль хэдийн тавьсан байна. Хаврын энэ сайханөдөр зохион байгуулж буй үйл ажиллагаа мөн бидний энэ жилийн  хамтын ажиллагаа эрч хүч дүүрэн, амжил бүтээл арвин байх болтугай.

     Энэ удаагийн “Хятад хэлний баяр” тэмцээн нь олон төрөлтэй байсан ба ханз бичлэг, ханын сонин хийх тэмцээнд оролцсон ялагчдыг дуудаж шагналыг гардуулав. Дуу бүжгийн тэмцээнд Хятад дууны гоцлол,  хамтлаг дуу, хамтлаг бүжиг зэрэг төрлөөр явагдсан юм.  

                                                                                Хятад дууны гоцлол

                                                              Хятад дууны хамтлаг                                

                                                                                                      Бүжгийн хамтлаг

       “Хятад хэлний баяр” тэмцээний хэлбэр, агуулга баялаг байсан төдийгүй  МУБИС-ийн оюутнудын  хятад хэлний чадвар болон Хятадын уламжлалт соёлыг сонирхон дурлагсадын чадварыг бүрэн харууллаа.

Шүүгчид тэмцээний төгсгөлд төрлүүдийн эхний гурван байрын эздийг зарласан юм. МУБИС-ийн Күнзийн тэнхимийн Монгол талын захирал Цогзолмаа тэмцээнийг хааж үг хэлэхдээ,шилдэг оролоцогч нарт баяр хүргэж, цаашдаа Хятад соёлыг улам сайн сурч мэдэж, Монгол Хятад соёлын солилцооны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүслээ.






Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top