Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Найрамдал 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Issuing time:2019-09-24 00:00

        Бүгд Найрамдах Хятад ардулс байгуулагдсаны 70 жилийн ой мөн Монгол Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Чойжин ламын сүм музейтэй хамтран Найрамдал 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг 04 дүгээр сарын 17-ныөдөр зохион байгуулав.  

Тус үзэсгэлэнд 20-р зууны үеээс Чойжин ламын сүм музейтэй холбоотой түүхэн гэрэл зургууд зонхилсон мөн  1959-1961оны хооронд Хятадын эртний барилгын мэргэжилтнүүд сэргэн засварлахад тусласан тухай түүхэн баримт зурагнуудыг дэлгэн гаргаж байгаа юм.

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн соёл урлагийн газрын дарга Эрдэнэбат, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана, Чойжин ламын сүм музейн захирал Отгонсүрэн болон 1961 онд сүмийн барилгын сэргээн засварлалтад оролцож байсан Монгол талын мэргэжилтэн Игорь нартус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үг хэллээ. Дашчойлан хийдийн хамба лам Дамбажав, Олон улсын Оюун ухааны музейн захирал Түмэн-Өлзий, УДЭТ-ын захирал Цэрэн-самбуу, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн професор С.Дулам, Монголын археологийн холбооны тэргүүн Цэнд, ахмад археологичид, Монгол улсад суугаа Энэтхэгийн элчин сайдын төлөөлөл зэрэг 100 гаруй зочин хүрэлцэн иржээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн соёл урлагийн газрын дарга Эрдэнэбат тус үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, Монгол Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд  зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь чухал ач холбогдолтой юм. Соёлын солилцоо нь хоёр орны найрамдлын хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд үзэсгэлэнд тавигдсан зургууд нь хоёр орны соёлын солилцоог хадгалан харуулсан түүхэн баримт юм хэмээв.

1.额尔登巴图局长致辞.JPG


         

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана хэлэхдээ, БНХАУ-аас Монгол улсадсуугаа Элчин сайдын соёлын зөвлөх Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэйг төлөөлөн хүрэлцэн ирсэн зочиддоо халуун мэнд хүргэе. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургуудаас гадна хоёр улсын мэргэжилтнүүдийн хамтран сэргээн засварлах үеийн гэрэл зургууд тавигдсан нь Хятад Монгол хоёр улсын 70 жилийн найрамдлын баримтуудын нэг хэсэг юм. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв цаашид хоёр орны соёлын солилцооны хамтын ажиллагааны гүүр болох болнохэмээв.

Үзэсгэлэнг нээж Эрдэнэбат, Хасбагана, Отгонсүрэн, Игорь нар ёслолын тууз хайчилилж, Уртын дуугаар нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэсэн юм. Хүрэлцэн ирсэн салбаруудын  төлөөлөл үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Тус  үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх юм.

2.开幕式剪彩.JPG


3.蒙古歌曲表演.JPG


4.参观展览的各界人士.JPG


Чойжин ламын сүм музей нь Монгол улсын бурхан шашны ховор чамин барилгуудын нэг. Тус сүмийг 1904-1908 онд Улаанбаатар хотын төвд байгуулагджээ. Энэхүү сүм нь Монгол улсын сүүлийн эзэн хаан, 8-р богд Жавзандамба хутагтын ах болох  Чойжин лам Лувсанхайдав амьдардаг байсан тул түүний нэрээр ийнхүү нэрлэсэн байдаг.

Монгол улсын засгийн газар 1938 онд тус сүмийг Шинжлэх ухааны хүрээлэнд харъяалуулж, судалгааны хүрээнд ажиллуулж байснаа 1961 онд албан ёсоор нээлттэй болгожээ.

1953 онд байгуулсан “БНХАУ болон БНМАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу Хятад улс 1957 онд эртний барилгын тусгай мэргэжилтнүүдийг томилож Чойжин ламын сүм болон Богд хааны ордоныг сэргээн засварлах ажлын төлөвлөгөөг боловсруулж,  1959-1961 оны хооронд Хятадын эртний барилгын мэргэжилтэн Ю Мин Чөн, Ли Жу Чуан зэрэг хүмүүс Чойжин ламын сүмд сэргээн засварлах их ажлыг хийсэн юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Чойжин ламын сүмийн засварын зураг төсөл, Хятадын мэргэжилтэн нарын зураг зэргийг анх удаа нийтэд дэлгэн харуулж байгаа нь Хятад Монголын найрамдалт харилцааны үнэт ховор материал гэдгийг гэрчлэн харуулж байна.  


5. 参加维修乔金喇嘛庙的中国专家 (1).JPG


7. 维修方案图纸.JPG


6. 维修工作 (1).JPG



Хятад Монгол хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дэлгэн үзүүлж буй “Найрамдалт 70” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятад Монгол хоёр улсын  өнгөрсөн 70 жилийн эгэл биш он жилүүдийг эргэн дурсахуй, хоёр улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааны түүхийн цадигийг сэргээн тэмдэглэх, 50, 60 оны үеийн Улаанбаатар хотын төрх болон хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, сэтгэлд үлдсэн дурсамжийг сэргээх зорилготой байлаа. Хятад Монгол хоёр улсын найрамдал өнө мөнх цэцэглэн хөгжихийг хүсч байна. Мөн энэхүү үзэсгэлэнд ЗХУ, Чех, Япон, Дани зэрэг улсын гэрэл зурагчдын авсан Чойжин ламын сүмийн бүтээлийг анх удаа олон нийтэд үзүүлж, олон улсын соёлын солилцоог улам бэхжүүлэх үр дүнтэй арга хэмжээ боллоо.  


8.博物馆向中心赠送纪念品.jpg


9.参加开幕式的嘉宾合影.jpg






















Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top