Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Төв аймгийн Монгол туургатын театр хамтран Цао Юй шилдэг бүтээл болох “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг монголоор хэлээр 04 дүгээр сарын 27, 28-ныөдөр Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа амилууллаа.
Тус драмын жүжиг 04 дүгээр27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, нээлтэнд БНХАУ-аас Монгол улсад Элчин сайдын яамны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хүрэлцэн ирж тус жүжгийг тайзнаа амилуулахад ажилласан хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, жүжгийг үзсэн юм.
Жүжгийн нээлтэнд Төв аймгийн засаг даргын орлогч Сарангэрэл, Улсын драмын эрдмийн театрын захирал Цэрэнсамбуу, Төв аймгийн драмын театрын захирал Мөнхбат, МУГЖ Чаминчулуун, Цэрэнбат болон Монголын засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагын соёл урлагийн газрын төлөөлөл болоод нийгмийн төлөөлөл гээд 400 гаруй хүн хүрэлцэн ирж, үзэж сонирхолоо.
Элчин сайдын соёлын зөвлөх болоод Улаанбатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй Элчин сайд Шин Хай Минийг төлөөлж Цай Юй-ийн шилдэг бүтээл “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг Улаанбаатар хотноо монгол хэлээр тоглож буйд баяр хүргэлээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны чиглэл болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Монголтуургатан дуу бүжгийн драмын театрын хамт олон 4 удаагийн Цао Юй-ийн “Наран ургахуй” эмгэнэлт жүжгийг тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл ийнхүү боллоо.
Энэхүү жүжиг нь Хятад Монгол соёлын солилцооныы хамтын ажиллагааны үргэлжлэл, Монголын ард түмэн Хятадын орчин үеийн драмын жүжгийн урлагийг ойлгох, ард түмний итгэлцэл болон найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгаа төдийгүй Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны байгууллагын үйл ажиллагааны агуулгыг баяжуулж байна. Ялангуяа Хятад Монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэхүү жүжгийг Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байгаа нь нэн чухал ач холбогдолтой билээ.
“Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжиг нь Хятад улсын жүжгийн нэрт зохиолч Цао Юйг илэрхийлэх 4 том бүтээлийн нэг. Тус жүжиг нь 4 үзэгдлээс бүрддэг, 20-р зууны 30-иад оны эхин үеийн Тянь Жиний нийгэм, капиталист дэлхийн эдийн засгийн хямралын үе дэх хотын өөр өөр амьдралын давхаргыг дүрслэн үзүүлдэг.
Энэ жүжгээс өмнө нэрт зохиолч Цао Юй-ийн “Аянган бороо”, “Хөдөө арал” жүжгийг Монголын нэрт орчуулагч Монгол хэлнээ орчуулсан байдаг. “Аянган бороо” жүжиг нь 1992 он болон 2004 онд, “Хөдөө арал” жүжиг нь 2018 онд тус тус Монгол улсын драмын театрын тайзнаа тоглогдож, үзэгчдийн хүртээл болж байжээ.
|