“Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019” аялал жуулчлал соёлын сурталчилгааны арга хэмжээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. БНХАУ-аас Монголулсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Өвөрхангай аймгийн Засаг дарга Ганболд, Засаг даргын орлогч Доржсүрэн, Тамгын газрын дарга Энхцэцэг, Нийгэм, бодлогын хэлтсийн дарга Сайнжаргал, Хуулийн хэлтсийн дарга Отгонцэцэг, Санхүү, бодлогын хэлтсийн дарга Баясгалан зэрэг Хятад Монгол хоёр талын засгийн газар, соёлын салбарын төлөөлөл болоод хэвлэл мэдээллийнхэн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
"Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019" арга хэмжээний нээлтийн ёслол
Нээлтийн өмнө БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй Өвөрхангай аймгийн Засаг даргатай ажлын уулзалт хийж, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ли Вэй зөвлөх Элчин сайд Шин Хай Минийг төлөөлж “Хятадын аялал жуулчлалын 7 хоног 2019” арга хэмжээний нээлтийг амжилттай нээсэнд баяр хүргэхийн зэрэгцээ Хятад Монгол улснь уул усаар холбогдсон сайн найз хөрш улс, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал агуулгатай юм. 2014онд Ши Жинь Пин дарга Монгол улсад амжилттай айлчилсанаас хойш хоёр орны салбаруудын хамтын ажиллагаа зогсолтгүй гүнзгийрч байна. Ялангуяа хүмүүнлэгийн салбар ын хамтын ажиллагаа улам гүнзгийрч нүдэнд ил харагдах амжилтыг олж байна гэв. Ли Вэй зөвлөх мөн хэлэхдээ Өвөрхангай аймаг Нэг бүс Нэг замыг Монгол улсын хөгжлийн замтай уялдуулахад идэвхтэй ажиллаж, Хятад улсын нөхөрсөг мужуудтай олон талын хамтын ажиллагааг эхлүүлж, үр дүнтэй ажиллаж байна. Энэ удаагийн аялал жуулчлал, соёлын 7 хоног арга хэмжээг зохион байгуулж буй нь Өвөрхангай аймгийн ард иргэдэд Хятадын соёл болон аялал жуулчлалыг танин мэдүүлэхэд, хоёр орны аймаг мужийн түвшний хүнүүнлэгийн солилцоог ч шинэ шатанд аваачихад оршиг онцоллоо.
Ли Вэй зөвлөх Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзаж байна
Өвөрхангай аймгийн Засаг дарга Ганболд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд Өвөрхангай аймгийг сонгож энэ удаагийн аялал жуулчлал, соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд зохион байгуулсан гадны аялал жуулчлал, соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээний нэг байв, түүнчлэн аймгийн ард иргэдэд Хятад улсын тухай ойлгох мөн аймгийн аялал жуулчлал, соёлын өв, баялалгийг сурталчлах боломж юм гэлээ. Тэрээр 04 дүгээр сард Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нэг бүс Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний форумын үеэр Гүй Жөү мужийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр тал найрсаг хамтын ажиллагааны харилцааг бий болгож, энэ нь Өвөрхангай аймгийн хөгжилд чухал боломж болж буйг ярьсан юм. Эцэст нь тэрээр Өвөрхангай амгийн нутгийн захиргаа болон бусад ажиллагсад энэхүү аялал жуулчлал, соёлын 7 хоног арга хэмжээг идэвхтэй дэмжиж байгаа, арга хэмжээний хөтөлбөр болгон амжилттай зохион байгуулагдаж, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ыг цаашдаа эдийн засаг, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааны тал дээр тус аймгийг дэмжиж ажиллахыг хүслээ.
Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол
Тус аялал жуулчлал, соёлын 7хоног арга хэмжээ нь “Эх дэлхийдээ хамтдаа энх тайван оршихуй” сэдэвт Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын ном хандивлах ёслол болон “Торгоны замын цэцгэн хуар” Хятадын уламжлалт урлагийн тоглолтыг багтаасан байв. Хоёр талын удирдлага Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхож, Хятад ном хандивлах ёслолд оролцлоо.
Ли Вэй зөвлөх ном хандив ёслолд оролцож байна
Ли Вэй зөвлөх ном хандивлах ёслолд оролцож байна
Нээлтийн ёслолын тоглолтын үеэр Хятадын хилийн чанад дахь соёл солилцооны төвийн шилдэг үзүүлбэр болох “Торгоны замын цэцгэн хуар” урлагийн тоглолтыг Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт толилуулсан юм. Энэхүү тоглолтонд циркийн үзүүлбэр, уушуу, Бээжин дуурь зэрэг Хятадын өвөрмөц үзүүлбэрүүд багтсан байв. Өвөрхангай аймгийн 500 гаруй иргэн уг тоглолтыг халуун дотноор хүлээн авч, уран бүтээлчдийг халуун алга ташилтаар сайшааж байсан юм. Тоглолтын төгсгөлд үзэгчид уран бүтээлчидтэй тайзан дээр дурсгалын зураг татууллаа. Энэхүү арга хэмжээний мэдээллийг дамжуулахаар Шиньхуа агентлаг, Ардын сонин, Хятадын Олон улсын радио, МҮОНРТ болон Өвөрхангай аймгийн телевиз, сонины сэтгүүлч нар ажилласан юм. Ли Вэй зөвлөх болон Хасбагана нар аймгийн хэвлэл мэдээллийг хэрэгсэлд ярилцлага өглөө.
Тус аялал жуулчлал соёлын 7 хоног цуврал арга хэмжээцаашид үргэлжлэх хийгдэх болно.
Ли Вэй зөвлөх Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байна
Хасбагана дэд захирал Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байна
Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн
|