Монголын улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сүхбаатарын талбай дээр 05 дугаар сарын 23-25-ны өдөр Улаанбаатар олон улсын номын үзэсгэлэн боллоо. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь энэхүү үзэсгэлэнгийн үеэр Хятад хэл, Монгол хэл дээрх номыг худалдаж, түүнээс олсон орлогоо Бээжин хотод нуруу нугасны хорт хавдраа эмчлүүлж буй Энхмарал охины эмчилгээнд хандивласан юм. /Жич: үйл ажиллагааны үеэр ашигласан охины зураг болон холбогдох мэдээллийг охины аав ээжийн зөвшөөрөлтэй болно/ .
Энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол хэл дээрх Улаан асарын зүүд, Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл, Хүйтэн уулын бичиг” зэрэг Хятадын уран зохиолыг алдартай бүтээл, Хятад Монгол хэл дээрх “Монголын үндэстний нэвтэрхий түүх зурагт ном, англи хэл дээрх “Хятадын соёл урлагийн цуврал ном ” болон Монгол, Хятад болон Ханз үсэгний дуудлагатай хүүхдийн ном нь ном сонирхогчдын анхаарлыг татаж, хэрэгцээг хангаж байв. Номын үзэсгэлэнгийн үеэр худалдаалсан номнуудыг 20-25%-иар хямдруулж зарсан юм.
Энэ үеэр орлогыг шилэн хоргонд шууд хийлгүүлж, үзэсгэлэнгийн төгсгөлд нийт орлогыг хоргоноос гаргаж, шууд Энхмарал охины данс руу шилжүүлсэн юм.
|