БНХАУ-аас Монголулсад суугаа ЭСЯ, Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран “Хятадын аялал жуулчлал, соёлын 7хоног 2019” цуврал үйл ажиллагаа болох “Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн”-г Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгууллаа.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, Улаанбаатар дахь Хятадын соёлын дэд захирал Хасбагана, Өвөрхангай аймгийн Засаг дарга Ганболд, Засаг даргын орлогч Доржсүрэн нар гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож, мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын тууз хайчиллаа.
Нээлтийн ёслолын дараа Ли Вэй зөвлөх, Засаг дарга Ганболд зэрэг холбогдох хүмүүс гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Засаг дарга Ганболд Хятадын Гүй Жөү хотод айлчилж ирээд удаагүй байсан тул Гүй Жөү хоттой холбоотой гэрэл зургийг тун их сонирхон үзэж байв.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэн гаргасан Хятад орны үзэсгэлэнт байгалийн өнгө төрх үзэгч олны анхаарлыг маш их татаж байсан юм. Өвөрхангай аймгийн албаны болоод соёл, аялал жуулчлалын холбогдох хүмүүс мөн хэвлэл мэдээллийн төлөөлөл, орон нутгийн иргэд гээд 1000 гаруй хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхов.
Ли Вэй зөвлөх Засаг дарга Ганболд нар үзэсгэлэн үзэж байна
Арвайхээр хот дахь Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургйин үзэсгэлэнгийн талбай
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн тус аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болох Хужирт суманд үргэлжлэн тавигдсан юм. Хужирт сумын соёлын төвийн танхимд дэлгэгдсэнээсээ хойш нутгийн бүх насны хүмүүс, тухайлбал дунд сургуулийн хүүхэд, том хүмүүс, малчин зэрэг хүмүүсийн анхаарлыг татаж, хөл ихтэй байв. Хүн ам сийрэг тус сумын тухайд уг гэрэл зургийн үзэсгэлэн нь эргэлзээгүй соёлын үзүүштэй бүтээл байсан юм. Энэ үеэр үзэсгэлэнг сонирхогчид Өвөрхангай аймгийн сэтгүүлчид яриа өгөхдөө, уг үзэсгэлэн нь Хятадын нийгмийн соёл болон байгалийн өнгө үзэмжийг илүү их танин мэдүүлж буйд маш их талархаж буйгаа ярьсан юм.
Хужирт сум дахь Үзэсгэлэнт Хятад орон үзэсгэлэнгийн талбай
Хужирт сум дахь Үзэсгэлэнт Хятад орон үзэсгэлэнгийн талбай
Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн нь “Эх дэлхийдээ энх тайван хамтдаа оршихуй” нэртэйгээр тавигдсан юм. Үүний гол агуулга нь өнөөгийн Хятад орны байгаль хүн төрөлхтөний соёл иргэншилтэй зохицож уусан оршиж буй илэрхийлэл юм.Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь уг гэрэл зургуудыг ангилан тавьсан юм. Тухайлбал Шанхайн цамхаг, Хай Наний далайн боомт зэрэг орчин үеийн хотын өнгө төрх, мөн Хааны ордон, Жинь Жөү-ийн эртний хот зэрэг эртний соёлын өв, үүнээс гадна панда, Цагаан хэрэм зэрэг Хятадын нэртэй соёлын дурсгалт газруудын зургийг гаргасан байв.
Арвайхээр хот болон Хужирт сумын иргэд энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг халуун дотноор хүлээж авч байсан юм. Үзэгчид гар утсаараа өөрийн дуртай зургийнхаа зургийг авч эсвэл өөрөө өмнө нь зогсч зургаа авахуулж байв.Энэ үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа уг үзэсгэлэнгийн ач холбогдол, Хятад орны аялал жуулчлал,соёлын тухай илүү мэдлэгтэй болсоноо онцолж байв. Энэ нь хоёр орны аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг ахиулж байсан юм.
Үзэгчид гар утсаараа зураг авч байна /Арвайхээр хот/
Арвайхээр хот гэрэл зургийн үзэсгэлэн
Үзэсгэлэнт гэрэл зургийн үзэсгэлэн Арвайхээр хот
|