Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Хятад Монгол  аялал жуулчлалын хурал боллоо

Issuing time:2019-09-24 00:00

БНХАУ-аас Монголулсад суугаа ЭСЯ, Өвөрхангай нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран “ Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног   2019” цуврал арга хэмжээ болох “Хятад Монголын аялал жуулчлалын хурал”-ыг Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын нутаг болох Хужирт суманд зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Доржсүрэн, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана болон Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын албаны холбогдох хүмүүс мөн аялал жуулчлалын байгууллагийн 50 гаруй төлөөлөл энэхүү хуралд оролцсон юм. Хурлыг Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын газрын дарга Ариунболд удирдлаа.   Шиньхуа агентлаг,   Хятадын Олон улсын радио, МҮОНР-ийн сэтгүүлч нар энэхүү хурлын тухай мэдээлэв.


座谈会现场.JPG

"Хятад Монголын аялал жуулчлалын хурал"


道尔吉苏荣.JPG

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Доржсүрэн


哈斯巴根.JPG

Улаанбаатар дахь Хятадын соёлын дэд захирал Хасбагана


Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын газрын дарга Ариунболд тус аймгийн аялал жуулчлалын нөөц болон ойрын 3 жилийн аялал жуулчлалын хөгжлийн байдал мөн зарим чухал хэсгийн хөгжлийн төлөвлөгөө, аялал жуулчлалын дэд бүтцийн байгуулалтын төлөвлөгөө зэргийг танилцуулав. Шиньхуа агентлагаас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын захирал Асган энэхүү хуралд оролцогч нарт Хятадын хэвлэл мэдээллийнхэн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хөгжлийн тал дээр оруулж буй идэвхи оролцооны тухай танилцуулав.

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлал газар ашиглалтыг хариуцсан мэргэжилтэн Амартүвшин Орхоны хөндийн дэлхийн өвийн сангийн байгаль болон түүхийн өвийн хуваарилалт, мөн тус өвт газрын аялал жуулчлал хөгжлийн өнөөгийн байдал, боломжийн тухай танилцууллаа.

Хархорин сумын дарга Энхбат Эрдэнэзуу хийд болон Хархорин музейг холбосон аялал жуулчлалын гудамж төслийг танилцуулав. Өвөрхангай аймгийн явган аялал жуулчлалын холбооны тэргүүн Сүхбаатар тус аймагт явган аялал жуулчлал болон бартаад аялал жуулчлалыг хөгжүүлэх онцлогийн талаар танилцуулахын зэрэгцээ зарим боломжит төслийн талаар мэдээллээ. Тус аймгийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Отгонбат уг холбооноос Монголын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн талаар мөн мултьмедиаг ашиглаж аялал жуулчлалын сурталчилгааг хөгжүүлэх боломжийн талаар ярилаа. Сэмжид халуун рашаан сувилалаас Хужирт аялал жуулчлалын бүст халуун рашаан сувилалын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл байдал болон ирээдүйн талаар илтгэл тавьсан юм.


阿隆宝力德.JPG

Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын газрын захирал Ариунбаатар


阿斯钢.JPG

Шиньхуа агентлагийн Монголд дахь төлөөлөгчийн газрын захирал Асган


阿玛拉图欣.JPG

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлал газар ашиглалтыг хариуцсан мэргэжилтэн Амартүвшин


恩赫巴特.JPG

Хархорин сумын дарга Энхбат /баруун тал/


苏赫巴托.JPG

Өвөрхангай аймгийн явган аялалын хөдөлгөөний холбооны тэргүүн Сүхбаатар


奥特贡巴特.JPG

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Отгонбат


巴雅巴斯苏伦.JPG

Сэмжид рашаан сувилалын газрын мэргэжилтэн Бямбасүрэн


Хурлын үеэр оролцогч нар Хятад Монгол хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны холбогдох асуудлаар ярилцлаа.

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана болон Шиньхуа агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Асгана нар оролцогчдоос асуусан асуултанд хариулав. Хасбагана дэд захирал сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа, энэхүү хуралд оролцогчдод аялал жуулчлалын салбарын хөгжлийн практикийн талаар танилцуулж, хэлэлцлээ, эдгээр мэдээллээр дамжуулж Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын   хөгжлийн давуу талыг илүү сайн ойлгохын сацуу бас тус аймгийг олон улсад сурталчлах боломжийг олгож байна. Хэдийгээр цар хүрээ багатай ч гэлээ Хужирт аялал жуулчлалын бүст зохион байгуулсан энэхүү хурал илүү мэргэжлийн түвшинд боллоо,   энэ нь аялал жуулчлал, соёлын 7 хоног үйл ажиллагааны нэг   чухал хөтөлбөр байсаныг онцолж хэлмээр байна. Бид энэхүү аялал жуулчлал, соёлын 7 хоног үйл ажиллагаагаар дамжуулж Хятад Монгол хоёр орны аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажилалгааг ахиулахыг хүссэн юм.


现场采访.JPG

Улаанбаатар дахь Хятадын соёлын дэд захирал Хасбагана сэтгүүлчдэд ярилцлага өгч байна








Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top