БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран “Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019” цуврал арга хэмжээний нэг болох “Торгон замын цэцгэн хуар” Хятадын уламжалалт урлагийн тоглолтыг 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Энэхүү тоглолтонд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Доржсүрэн, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох хүмүүс, Шиньхуа агентлаг, Хятадын Олон улсын радио, МҮОНР-ийн сэтгүүлч, нутгийн иргэд зэрэг 500 гаруй хүн үзсэн юм.
Арвайхээр хот Хөгжимт драмын театр
Бээжин хотоос ирсэн Хуа И соёлын “Ай Шин Гуан” медиа компанийн Хятадын уламжлалт урлагийн уран бүтээлч нар Монголын үзэгч олонд шилдэг уран бүтээлээсээ толилуулсан юм. Тоглолтын үеэр үзүүлсэн циркийн үзүүлбэр нь тэнцвэр болон ур чадварыг хослол, Бээжин торгон бүжиг болоод Уушуугийн тоглолт нь уян налархай, сүр жавхлагийн нийлмэл, ятга, лимбэ зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн эгшиглэн, бээжин дуурийн дуулал нь Хятадын сонгодог урлагийн салшгүй хэсэг билээ. Энэ үеэр Хятадын үлгэр домгийн баатар сармагчин Сүн Ү Күн-ий үзүүлсэн сонирхолтой үзүүлбэр хүрэлцэн ирсэн үзэгчдийн харцыг булааж, нижигнэсэн алга ташилтыг авч байсан юм. Тоглолтын төгсгөлд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид нийт уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулсан юм.
Циркийн үзүүлбэр /ихэр залуусын хүч, тэнцэрийн үзүүлбэр
Циркийн үзүүлбэр
Тай Жи Чюань
Хятадын Уушуу
Бээжин торготой бүжиг
Сүн Ү Күн
Энэхүү “Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019” цуврал арга хэмжээний үеэр хийгдсэн “Торгоны замын цэцгэн хуар” Хятадын уламжлалт урлагийн тоглолт нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, аялал жуулчлалын бүс нутаг Хужирт суманд тус тус зохион байгуулагдсан. 05 дугаар сарын 27-ны өдөр тоглосон Хятадын уламжлалт урлагийн тоглолтонд Хужирт сумын уран бүтээлчид мөн морины бүжиг, уртын дуу, дуу зэрэг уран бүтээлээ толилуулав. Монголын уран бүтээлчдийн уламжлалт урлагийн тоглолт нь Хятадаас ирсэн уран бүтээлчдэд Монголын уламжлалт урлагийн давтагдашгүй онцлогыг мэдрүүлж байсан юм.
Арвайхээр хот Морин хуурын хамтлаг
Монголын балет Уран хас
Арвайхээр хот
Энэ хоёр газар тус тус тоглогдсон тоглолтыг өөр өөр насны үзэгчид шимтэн үзэж сонирхож байсан төдийгүй тоглолтын төгсгөлд өөрсдийн дуртай уран бүтээлчтэйгээ дурсгалын зураг авахуулсан юм. Тэдний инээмсэглэл, алга ташилтын чимээнээс урлаг гэдэг соёлын солилцооны чухал гүүр гэдгийг харж болохоор байв. Хэдийгээр тэдгээр урлагийн тоглолт Монголчуудын хувьд танил зүйл биш ч гэлээ урлагийн увидас гэдэг бүгдэд ижил мэдрэмжийг өгч чаддаг билээ. Эдгээр тоглолт ч Монголчуудад урлаг соёлын талаас Хятадын уламжлалт соёлын тухай гүн гүнзгий ойлголтыг өгсөн билээ.
Хужирт сум соёлын төв
Сүн Ү Күн үзэгчидтэй хамт /Хужирт сум/
Хужирт сум
Хужирт сум
Арвайхээр хот
Хужирт сум
Хужирт сум
Хятадаас ирсэн уран бүтээлчид /Арвайхээр хот/
Зочид болон уран бүтээлчид
|