Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

Issuing time:2019-09-24 00:00

    БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Өвөрхангай аймгийн Нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулсан “Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019” цуврал үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Доржсүрэн, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Хархорин сумын дарга Энхбат болон нутгийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл, Шиньхуа агентлаг, Хятадын Олон улсын радио, МҮОНР зэрэг хэвлэл мэдээллийн сэтгүүлч болоод нутгийн иргэд гээд 200 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон юм.


闭幕式现场观众.JPG

Хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр



参加闭幕式的部分嘉宾.JPG

Хаалтын ёслолд оролцсон албаны зочид


   Засаг даргын орлогч Доржсүрэн БНХАУ-аас Монгол улсадсуугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёл Өвөрхангай аймагт энэхүү аялал жуулчлал, соёлын 7 хоног арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлж, тус арга хэмжээ нь Монголын ард түмэн Хятадын аялал жуулчлал, соёлыг танин мэдэхүйг нэмэгдүүлж, Хятад Монгол хоёр улсын аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагааг лавшруулахад боломж олгож буйн зэрэгцээ Өвөрхангай аймгийгХятад улсад таниулж өглөө хэмээв.   Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Вэйг төлөөлж Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгийн газар, Хужирт, Хархорин сумын холбогдох албаны хүмүүсийг энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус арга   хэмжээний агуулга баялагтай, үр дүнтэй байлаа, хаалтыг арга хэмжээг өнө удааан жилийн түүхтэй Эрдэнэзуу хийдэд хийж байгаа нь онцгой ач холбогдолтой, мөн цаашдын хоёр талын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаанд шинэ сэдэл болж байна хэмээн ярилаа.


哈斯巴根副主任致辞.JPG


Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана үг хэлж байна


Хаалтын ёслолын үеэр “Торгоны замын” уламжлалт урлагийн тоглолт, Хахорин сумын уран бүтээлчдийн уртын дуу, морин хуурын тоглолт, “Торгоны замын цэцгэн хуар” Хятадын уламжлалт соёл урлагийн тоглолт болох Лийр цэцгийн малтаал, Улаанбаатарын үдэш зэрэг дууг олон нийтэд толилуулав.   Үүнээс гадна хаалтын ёслол дээр үзүүлсэн уламжлалт Цамын бүжиг нь Өвөрхангай аймгийн соёлын чухал өвийн нэг юм. уран бүтээлчдийн дэглэн үзүүлсэн энэхүү сайхан тоглолт нь Эрдэнэзуу хийдэд олон зочдыг анхаарлыг татаж байлаа.   Уг тоглолт нь тус “Хятадын аялал жуулчлал, соёлын 7 хоног 2019”   цуврал үйл ажиллагааны шигтгээ байсан төдийгүй тэр өдрийн Эрдэнэзуу хийдэд хөтөлбөрийн гол үйл явдал байсан юм.  

Хятадын аялал жуулчил, соёлын 7 хоног 2019” үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн 05 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр хотод нээгдэж, Арвайхээр, аялал жуулчлалын нутаг Хужирт, Хархорин сум гэсэн соёлын өвийн өлгөө болсон 3 газарт зохион байгуулж,   энэ үеэр “Үзэсгэлэнт Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн”, Хятадын ном хандивлах ёслол, Хятад Монголын аялал жуулчлалын хурал, Торгон замын цэцгэн хуар, МДБЭТ-ын тоглолт, Торгоны зам” зэрэг уламжлалт урлагийн тоглолтыг үзүүлсэн юм. эдгээр арга хэмжээг нутгийн иргэд халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй болж өнгөрлөө. Шиньхуа, Хятадын Олон улсын радио болон МҮОНР,   орон нутгийн хэвлэлийн байгууллага энэхүү арга хэмжээний тухай мэдээлж байсан юм.


闭幕式现场部分观众.JPG

Үзэгчид


马头琴表演.JPG

Уртын дуу


青少年舞蹈.JPG

Монгол бүжиг


中国歌手献唱.JPG

Хятадын уран бүтээлч


茶马舞表演.JPG

Цамын бүжиг


哈斯副主任接受采访.JPG

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана ярилцлага өгч банйа



Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top