Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монголын Засгийн газрын шууд харъяаны байгууллага болох соёл, урлагийн газартай хамтран “Хайранд хязгаар үгүй – Монголын хүүхэд залуучууд Хятадын соёлын төвтэй танилцах” үйл ажиллагааг тус төв дээр 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, Монголын Засгийн газрын шууд харъяаны байгууллагын соёл, урлагийн газрын дарга Батхуяг, Улаанбаатарын 92-р сургуулийн Октябрь захирал болон тус сургуулийн 78 гаруй сурагч энэхүү үйл ажиллагаанд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр
Ли Вэй зөвлөх Элчин сайд Шин Хай Минь-ийг төлөөлөн 92-р сургуулийн нийт сурагчдыг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Тэрээр мөн хүүхдүүдийг Хятадын соёлын төвд ирж Хятадын соёлыг илүү сайн ойлгож, Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны нэг төлөөлөл болохыг хүссэн юм. Түүнчлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс сурагч бүрт хичээлийн бүрэн хэрэгсэлийг цүнхний хамт бэлэглэж, илүү сайн сурч, эрүүл, сайн хүн болохыг хүслээ.
Ли Вэй зөвлөх сурагчдад хандан үг хэлэв
Октябрь захирал мөн 92-р сургуулийн сурагчдыг Улаанбаатар дахь соёлын төвд урьсанд болон хичээлийн бүрэн хэрэгсэл болон цүнх бэлэглэж, сонирхолтой богино хэмжээний хүүхэлдэй үзүүж буйд Ли Вэй зөвлөх болоод Хасбагана дэд захиралд талархал илэрхийлж, цаашид Хятадын соёлын төвтэй илүү хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлсэн юм.
Ли Вэй зөвлөх, Октябрь захирал, Хасбагана дэд захирал нар хамтдаа сурагчдын бэлгийг гардуулав. Үүний дараа соёлын төвийн танхимд хүрэлцэн ирсэн сурагчдад Өвөрмонголын телевизийн бүтээсэн Монгол хэл дээрх богино хэмжээний хүүхэлдэйн киног үзүүлсэн нь Хятадын соёлыг тэдэнд илүү танин мэдүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд уригдан ирсэн сурагчдын дийлэнх нь Улаанбаатарын гэр хорооллын болон бага орлоготой, өнчин хүүхдүүд байлаа. Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан энэ арга хэмжээний зорилго нь хүүхдүүдэд халуун дулаан хайрыг мэдрүүлэх, хүүхэд бүрийн нүүрэнд баяр хөөр, инээд тодруулах зорьжээ.
Энэхүү Монголын хүүхэд, багачууд Хятадын соёлын төвтэй танилцах нөхөрсөг арга хэмжээ нь тус төвийн энэ жилийн зохион байгуулах арга хэмжээний нэг юм. Монголын хүүхдүүд соёлын төвтэй танилцаж, үйл ажиллагааны чиглэлийг илүү сайн ойлгож мөн Хятадын соёлтой ойртон танилцаж бас Хятадын соёлын төвийн Монгол дахь нөлөөг нэмэгдүүлэхэд үр дүнтэй арга зам болох юм.
Ли Вэй зөвлөх, Хасбагана дэд захирал хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, цүнхийг өгч байна
Хүүхдүүд бэлгээ авч байна
Сурагчид хүүхэлдэйн кино үзэж байна
Сурагчидтай дурсгалын зураг татуулав
Хятадын соёлын төвөөс сурагчад бэлтгэсэн амттан
|