Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын Консерватортой хамтран 2019 оны 06 дугаар сарын 14-15-ны өдөр Багануур дүүрэгт “Хятад Монголын аялал жуулчлалын өдөрлөг”-ийг зохион байгуулаа. Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 гаруй километрийн зайд орших, байгалийн өнгө үзэмж тэгш сайхан дүүрэг юм. Энэхүү арга хэмжээний үеэр тус дүүргийн захиргааны байгууллагын соёл, аялал жуулчлалын газартай аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаа, “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, Хятад Монголын сонгодог дуу хөгжмийн тоглолтыг зохион байгуулсан юм.
Багануур дүүргийн Засаг дарга Сандаг-Очир, Засаг даргын орлогч Отгонболд, Тамгын газрын дарга Баттүшиг болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Монгол улсын Консертаторын орлогч захиралл Ганбат, Багануур дүүргийн Эрүүлмэндийн төвийн дарга Шинэбаяр болоод нутгийн иргэд гээд 200 гаруй хүн энэхүүарга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон юм.
Хасбагана дэд захирал дүүргийн удирдлагатай уулзаж байна
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн төлөөлөгч нар дүүргийн удирдлагын урилгаар Засаг дарга болоод бусад холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн юм. Засаг дарга Сандаг-Очир дүүргийнхээ аялал жуулчлал, соёл болоод бусад салбарын хөгжлийн нөхцөл байдлын талаар болон Хятадын жижиг дунд үйлдвэр тус дүүргийн хөгжилд оруулж буй тусламжийн талаар товч танилцуулж, мөн Улаанбатар дахь Хятадын соёлын төвийг Багануур дүүргийг сонгож энэ удаагийн аялал жуулчлал, соёлын өдөрлөгийг зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм.
Улаанбатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хатагтайг төлөөлж энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр мөн Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, түүний үйл ажиллагаа болон тус өдөрлөг хоёр орны соёл, аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтойг танилцуулав. Уулзалтын төгсгөлд Засагдарга Сандаг-Очир болоод бусад холбогдох хүмүүс соёлын төвд нээгдсэн “Үзэсгэлэнт Хятад орон” аялал жуулчлал, соёлын гэрэл зургийг үзэсгэлэнг үзэж сонирхож, гэрэл зургуудыг тайлбарлуулж сонсов.
Дүүргийн удирдлага "Үзэсгэлэнт Хятад орон" гэрэл зургийг үзэсгэлэн үзэж байна
Энэхүү аялал жуулчлал соёлын өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ болон Хятад Монголын сонгодог хөгжмийн тоглолт тус дүүргийн соёлын төвд боллоо. Үзэгчид тус тоглолтыг эхлэхээс өмнө ирж суудлаа эзлэн, зэрийтэл дүүрэн үзэгчид Монголын нэртэй уран бүтээлчдийн тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байсан. Засаг дарга Сандар-Очир үг хэлэхдээ, тус өдөрлөгийг Багануур дүүрэгт зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Хятад хоёр улс найрамдалт олон жилийн түүхтэй, Хятадын засгийн газар Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд олон жил тусламж үзүүлж ирсэн, Улаанбаатар хотын томоохон байгууламжыг Хятадын тусламжаар барьсан байдаг нь хоёр орны найрамдлыг гэрчилж байна. Монголын ард түмэн Хятад Монголын найрамдлыг нандигнан хамгаалах болно. Тус Хятад Монгол аялал жуулчлал, соёлын өдөрлөг нь нутгийн иргэдэд Хятадын соёлыг танин мэдүүлэхээс гадна Хятадын соёлын төвийн үйл ажиллагаар дамжуулж Багануур дүүргийн иргэдэд Хятадын тухай ойлголтыг нэмэгдүүлэх болно.
Хасбагана дэд захирал нээлтийн үеэр үг хэлж байна
Тус өдөрлөгийн тоглолтонд Монгол улсын Консерваторын гавъяат багш нар уран бүтээлээ өргөсөн юм. Монголын нэртэй уран бүтээлээс гадна Хятадын сонгодог уран бүтээл болох “Часмин цэцэг”, “Малчны дуулал” “Морины уралдаан”болоод Монголын уртын дуу зэрэг сонгодог бүтээл тоглогдлоо.
Үзэгчид
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн төлөөлөгч, уран бүтээлч нар Багануур дүүргийн ойролцоох Хэрлэн гол хөвөөнд байрлах амралтын газар очиж аялал жуулчлалын нөхцөл байдалтай танилцсан юм. Уран бүтээлчид тус амралтын газар нутгийн иргэд болон ирсэн зочдод уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.
Монгол улсын Консерваторын багш нарын үндэсний хөгжмийн найрал
Монголын улсын гавъяат жүжигчин
Үлээвэр хөгжмийн хамтлаг
Нийт уран бүтээлчид
Уран бүтээлч нар амралтын газар тоглов
|