Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Хятадын орчин үеийн сонгодог уран зохиолын уншигчдын уулзалт болон ном хандивлах ёслол боллоо

Issuing time:2019-09-24 00:00
文章附图

БНХАУ-ын Өвөрмонголын Хэвлэл мэдээллийн групп болон Өвөрмонголын уран соёлын холбоо хамтран Хятадын орчин үеийн сонгодог уран зохиолын уншигчдын уулзалт болон ном хандивлах арга хэмжээг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр 09 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчинсайдын яамны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ливэй, Өвөрмонголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга   Ханьюншан, Өвөрмонголын Өөртөө Засах орны Хэвлэлийн компанийн удирдлагын төлөөлөл, Монгол Улсын Гадаад харилцаа болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл мөн Хятад, Монгол хоёр улсын нэртэй орчуулагч, зохиолч, уншигч болоод хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон юм.


DSC03318.JPG

Оролцогч зочид



БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ливэй үг хэлэхдээ, энэхүү Хятадын сонгодог уран зохиол уншигчдын уулзалт болон ном хандивлах ёслол нь Хятад орныг танин мэдэхүй хэмээх Хятад, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний нэг юм.   Ном нь соёл иргэншлийг харилцан солилцох гүүр болдог. Энэхүү танилцах болоод   хандивлаж буй   номоор дамжуулж олон Монголчууд Хятад улсын тухай мөн соёлын талаар илүү ихийг танин мэдэхийг хүсэж байна.


DSC03340.JPG

Ливэй зөвлөх үг хэлж байна



Хятадын Өвөрмонголын Хэвлэлийн группийн ерөнхий менежер   Цөнхань танилцуулахдаа, Хятад, Монгол хоёр улсын соёл номын салбарт гүнзгий хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятадын Өвөрмонголын хэвлэлийн групп Монгол криллээр Хятадын шилдэг зохиолуудыг хэвлэн гаргаад байна. Энэхүү Монгол криллээр хэвлэн түгээж буй Хятадын дөрвөн том зохиол болон “ Люшиний 7 дахь уран зохиолын шагналт цуврал бүтээл” “Гурван биет” зэрэг бүтээл нь Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж буй бэлэг юм. Мөн эдгээр шилдэг бүтээлийн орчуулга болон хэвлэлийн ажил үргэлж байгаа хэмээв.   


DSC03377.JPG

Цөнхань үг хэлж байна



Ном хандивлах үеэр Хятад, Монгол хоёр улсын албаны төлөөлөл   Монголын дунд сургууль, Шинжлэх ухааны академи, номын сан, нийгмийн байгууллага, хэвлэлийн компани зэрэг 22 байгууллагад номыг гардуулж өгөв.


69746901_1078938592302089_2064500498974638080_n.jpg

Ном хандивах үеэр


70556434_1078938492302099_4050230722215018496_n.jpg

Зочид, төлөөллөгчид ном гардуулав






Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top