Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Хятад, Монгол найрамдлын дуу 2019” уралдааны шалгаруулалтын болон тайлан тоглолт боллоо

Issuing time:2019-11-12 12:00
文章附图

Хятадын төв радио телевизийн Ази, Африк төвийн Монгол хэлний редакци, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран мөн МУИС-ийн Күнзийн институт “Хятад, Монголын найрамдлын дуу 2019” уралдааны шалгаруулалт болон тайлан тоглолтыгУлаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал   Ли вэй мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, хоёр улсын соёл, боловсролын байгууллагын төлөөлөл, МҮОНР, UBS зэрэг Монголын голлох хэвлэл мэдээллийн төлөөллийн удирдлага болон соёлын салбарынхан, үзэгч нар энэхүү уралдаанд хүрэлцэн ирж үзэж сонирхолоо.

Ли вэй зөвлөх энэ үеэр үг хэлэхдээ, энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой мөн Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хүмүүнлэгийн солилцоо нь Хятад, Монгол хоёр улсын ард түмний итгэлцлийг нэмэгдүүлж, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. “Хятад, Монгол найрамдлын дуу” уралдааныг зохион байгуулсанаас хойш хоёр орны ард түмнийг өргөн хүрээнд идэвхтэй оролцуулж, цар хүрээг улам өргөжүүлж, ач холбогдол нь улам гүнзгийрч, Хятадын соёлыг дэлгэрүүлж, хоёр орны ард түмний найрамдал болон хамтын ажиллагааг бэхжүүүлэхэд соёл, цэнгээний чухал арга хэмжээ болжээ.   Энэ нь хоёр орны ард иргэдийн солилцоо,соёлыг харилцан таниулахад чухал нөлөө үзүүлнэ гэлээ.     


1.jpg

Ли вэй зөвлөх үг хэлж байна



Африк, Азийн төвийн Монгол хэлний редакцийн захирал Гэрэлт   зохион байгуулагч талыг төлөөлж үг хэлэх үеэрээ энэ удаагийн дууны уралдааны зохион байгуулалтын зорилго, явц болон уралдааны зарчмын талаар танилцуулсан юм. МҮОНРТ, TV2, Малчин телевиз, UBS, Монцамэ, FM92.1 зэрэг хэвлэл мэдээллийн төлөөлөл мөн GOGO.MN, IKON.MN зэрэг мэдээллийн сайт энэхүү уралдааны талаар сурвалжилж мэдээлсэн юм. Тус арга хэмжээний дараа 40 минутын цуврал радио нэвтрүүлэг бэлтгэж, Хятадын төв радио телевизийн Улаанбаатар дахь салбар FM107 болон МҮОНР, Малчин телевиз, UBS телевизээр тус тус гаргах юм.


2.jpg

Уралдааны оролцогч



3.jpg

Уралдааны үеэр


4.jpg

Хүндэт зочид болон уралдааны ялагч нар


5.jpg


6.jpg

Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top