Монголын нэрт судлаач Ц.Түмэнбаяр болон Монгол улсын СУИС-ийн профессор Оюунчимэг нарын хамтран бичсэн, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэмжлэгээр хэвлүүлсэн “Монголд ажиллаж байсан Хятад ажилчдын клуб буюу Хятадын соёлын төв” номын албан ёсны нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо.
Нээлтийн үеэр
Улаанбаатардахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Ардын өдрийн сонины Монголулс дахь сэтгүүлч Хуо вэнь, Монгол дахь цагаач иргэдийн Найрамдал дунд сургуулийн захирал Жаншаньмэй, Монгол улс дахь Ванши группийн захирал Ваньшюши, Улаанбаатар их сургуулийн Байгальсайхан профессор, Монголын шинжлэх ухааны академийн академич, Монголын шинжлэх ухааны академийн Түүхийн судалгааны судлаач Хишигт зэрэг хоёр талын удирдлага болон хүндэт зочид тус нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Монголын нийгэм, шинжлэх ухааны салбарын нэртэй эрдэмтэн, номын сан болон архивын газрын төлөөлөл, Монгол улс дахь Хятадын цагаач иргэдийн холбооны төлөөлөл, Монгол улсад сурч буй Хятад оюутнууд, Шиньхуа агентлаг, Хятадын Олон улсын радио болоод Монголын голлох хэвлэл мэдээллийн төлөөллийн сэтгүүлч нар энэ үеэр ирсэн юм.
Хүндэт зочид
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ливэйг төлөөлж тус номын зохиолч нарт баяр хүргэлээ. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилий ой тохиож байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь соёл, аялал жуулчлал яам, Монгол улсад суугаа ЭСЯ-ны чиглэлийн дагуу ойг тэмдэглэх цуврал арга хэмжээг зохион байгуулж, энэ хүрээнд Түмэнбаяр зохиолчийг дэмжиж уг номыг хэвлэн гаргаж буй нь цуврал арга хэмжээний нэг юм. Зохиолч Монголын номын сан болон архивын газруудаас түүхийн үнэтэй материал цуглуулж, Хятад ажилчдын клубийг гол судалгаагаа болгож өнгөрсөн зууны 20-иад оноос 60 оны хүртэлх Хятад ажилчдын талаарх Хятадын соёлын Монгол дахь дэлгэрэлтийг бүрэн эхээр танилцуулсан, маш чухал болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой ном болжээ гэлээ.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал үг хэлж байна
Лонжид академич Монголулсын нийгэм шинжлэх ухааны хүрээлэнг төлөөлж зохиолчийг олон нийтэд цоо шинэ бүр бүтээлээ хуваалцаж буйд талархал илэрхийллээ. Үргэлжлүүлэн хэлэхдээ, Түмэнбаяр зохиолч нь Монголын нэртэй зохиолч, сэтгүүлч, тэрээр олон жил соёл судлалд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү ном нь түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүн, тус номонд түүхийн ховор үнэтэй материалууд багтсанаас гадна мөн Монголын эрдэмтэн Батсайханы Монгол, Хятадын ши жүжгийн урлагийн судалгааны үр дүнг бас оруулсан байгаа юм. Тус номыг монгол болон англи хэлээр хэвлэж, олон улсын судлаачдад унших боломжийг олгосон байна. Энэ номын тууривал сүүлийн үеийн Хятадын соёл Монгол улсад дэлгэрсэн түүхийн судалгаанд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэлээ.
Лонжид академич үг хэлж байна
Тус номын зохиолч Түмэнбаяр энэхүү номыг нь хэвлэж гарахад томоохон дэмжлэг үзүүлсэнд Хятадын соёлын төвд талархал илэрхийлэхийн зэрэгцээ судалгааны материалаар хангасан номын сан болон архивын газар, номыг англи хэл рүү орчуулсан Цогмаа зэрэг байгууллага болоод хувь хүмүүст гүн талархлаа илэрхийлээ. Тэрээр мөн хэлэхдээ энэ жил бол Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, “Монголд ажиллаж байсан Хятад ажилчдын клуб буюу Хятадын соёлын төв” номыг хоёр улсын хамтдаа өнгөрүүлсэн үнэт 70 жилийг тэмдэглэх хүрээнд гаргаж буй нь маш чухал тэмдэглэлт ач холбогдолтой юм. Энэхүү ном болон түүхийн архивын материалуудаар дамжуулан Монгол, Хятад хоёр улсын засгийн газар болон ард түмний түүхэн дэх соёл урлагийн солилцоонд оруулсан хүчин чармайлтыг харуулахыг хүссэн юм. Мөн эдгээр хичээл зүтгэл цаашид ч үргэлжлэн хөгжихийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд судлаач та бүхнийг энэ номны талаарсанал, бодлоо хуваалцахыг урьж байна гэлээ.
Түмэнбаяр зохиолч үг хэлж байна
Нээлтийн үгийн дарааТүмэнбаяр хүрэлцэн ирсэн хүндэт зочид, сургууь, номын сан, архивын газар зэрэгт номоо гардуулж өглөө. Монголын их сургуулийн оюутан болон Монголд сурч буй Хятад оюутнуудын төлөөлөл зохиолчоор номон дээр гарын үсэг зуруулж авч, дурсгалын зураг татууллаа.
|