Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Монголд сурч буй Хятад оюутнуудын дундах “Миний нүдээр Монгол орон” сэдэвт гэрэл зургийн уралдаан ам

Issuing time:2019-12-09 14:26
文章附图

Монгол улсад сурч буй Хятад оюутнуудын дундах “Миний нүдээр Монгол орон” сэдэвт гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон оролцогч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо. МУБИС, МУИС, СУИС, АУИС зэрэг сургуулиас шагнал авсан Хятад оюутнууд тус арга хэмжээнд хүрэлцэн ирлээ.


DSC05591.JPG

Нээлтийн арга хэмжээний үеэр


Энэхүү гэрэл зургийн уралдааныг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээн явуулж буй цуврал арга хэмжээний нэг болгон зохион байгууллаа. Тус уралдааны бүтээлийг 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл бүртгэж, нийт 77 бүтээл хүлээж авсан юм. Уралдаанд оролцогчнар бүгд Монгол их сургуулиудад сурдаг Хятад оюутнууд байв.   Шүүгчдийн шалгаруулалтаар 1-р нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав, шилдэг оролцогч 10 хүн байлаа.

Монгол дахь Хятад оюутнуудын зургийн аппаратын дурангаар Монголын үзэсгэлэнт тал нутгийн үзэмж болон монгол хүний чанарыг харуулсан бүтээлүүд байв. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголд сурч буй Хятад оюутнуудыг идэвхтэйгээрМонголын соёлуудыг ойлгож, танин мэдэхэд түлхэц болж, өөрсдийн оролцоотойгоор хоёр орны ард түмэн хоорондын соёлын ойлголтыг бэхжүүлж,   хоёр орны ард түмний   уламжлалт найрамдлыг үргэлжлүүлж мөн хөгжүүлэхэд түлхэц болно гэж найдаж байна.  

Уралдаанд шагнал авсан бүтээлийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн вэб сайт болон   facebook дэх албан ёсны хуудаснаас үзүүрэй.


DSC05613.JPG

1-р байранд орсон оюутан


DSC05608.JPG

2-р байранд орсон оюутнууд


DSC05604.JPG

3-р байранд орсон оюутнууд


DSC05619.JPG


Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top