Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Найрамдлын хонх” гар зургийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ боллоо

Issuing time:2019-12-25 12:25
文章附图

1111.jpg

    БНХАУ, МУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойд зориулсан "Найрамдлын хонх" гар зургийн уралдааны шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах арга хэмжээ 12-р сарын 24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.


2222.jpg


    "Найрамдлын хонх" гар зургийн энэхүү уралдааныг БНХАУ-ын Жөү Эньлай Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв ерөнхий зохион байгуулж, БНХАУ-ын Чихний Эмч нарын Хөгжлийн Сан, Монгол улс дахь Хятадын Түүх, Соёл Судлалын Холбоо хамтран зохион байгуулсан юм.


3333.jpg


    Шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дэд захирал Хасбагана, Монгол Улсын БСШУС-ын Сайдын ажлын албаны дарга, Сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, МУ-ын Урлагийн Ажилтны Холбооны ерөнхийлөгч Даваасүрэн, Монгол Улсынн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Хөгжлийн Төвийн дарга Галбадрах зэрэг зочид, төлөөлөгчид оролцож, хүүхдүүдэд шагнал гардуулжээ.


44444.jpg


    Гар зургийн уралдаанд нийт 129 бүтээл ирүүлснээс Хятад, Монгол хоёр улсын шүүгчид хамтран, нийт 16 шилдэг бүтээлийг сонгон шалгаруулж шагнасан юм. “Найрамдлын хонх” гар зургийн уралдааны 1-р байранд Б.Цэрэнчимэг, 2-р байранд А.Алтангоо, Б.Мөнхсолонго, 3-р байранд О.Энхпүрэв, Н.Мичидмаа, Б.Ариунбилэг нар тус тус шалгарч, авьяас чадвараа үнэлүүллээ.


55555.jpg


66666.jpg


    БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн аппарат, гар зургийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнх, дунд сургуулийн сурах бичиг бүхий тусламж бэлгийг нийгмийн орлого багатай зорилтот бүлэгт хүргэх зорилгоор, Жоу Эньлай Сан болон Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хамтран, "Найрамдлын хонх" сайн үйлсийн төслийн ажиллагааг энэ оны 8-р сарын 1-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.


Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top