Улаанбаатар дахь Хятадын соёлын төв “Хятад хэл, соёлын клуб”-ийг 01 дүгээр сарын 15-ны өдөр соёлын төв дээр албан ёсоор нээлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ливэй клубийн нээлтийн арга хэмжээнд оролцож, клубд элсэхээр ирсэн хүмүүстэй чөлөөтэй ярилцаж, дурсгалын зураг татууллаа.

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ливэй клубийн анхны гишүүдтэй дурсгалын зураг авахуулав
Нээлтийн дараа ирсэн нийт 23хүн соёлын төвийн дэргэдэх хичээлийн ангид орж клубийн ажил эхлэсэн юм. Соёлын төвийн ажилчид клубийн гишүүдэд үйл ажиллагааны зорилго, агуулга, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулав.Үүний дараа нийт гишүүд хятадаар ярьж, өөрсдийгөө танилцуулж, соёлын төвийн ажилчид тэдэнд хятад хэлний дуудлага болоод бусад засаж,туслах тал дээр ажилласан юм.

Гишүүд өөрсдийгөө танилцуулав
Клубийн гишүүд өөрийгөө танилцуулж дууссаны дараа хүмүүсийн хятад хэлний түвшингээр анхан, дунд, дээд шат гэж хувааж гурван баг болгов. Баг бүрийг хятадын соёлын төв нэг ажилтан хариуцаж гишүүдийн түвшинд тохируулж хөтөлбөрийн агуулгаа боловсруулна. Анхан шатныхан ярианы суурь түвшингээс сурч, дунд шатныхан соёлын төвийн ажилтнаар удирдуулж өдөр тутмын ярианд тулгуурлана. Харин дээд шатныхан сэдвийн хүрээн ярилцахаар болов. Тус өдрийн клубын уулзалт дуусахын өмнө ирсэн гишүүд санал асуулгын хуудас бөглөж, клубын цаашдын үйл ажиллагааны агуулга, саналаа бичиж өгсөн юм. Хятадын соёлын төв тус санал асуулга, хүсэлтийн дагуу үйл ажиллагааны агуулгаа боловсруулах.
Ливэй соёлын зөвлөх дээд шатныхантай ярилцав
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь 2020 оны “Хаврын баяр” цуврал арга хэмжээний хүрээнд Хятад хэл, соёлын клубийг нээсэн юм. Соёлын төв нь өөрийн байр болон хятад ном сурах бичигтэй номын сан мөн боловсон хүчнээ ашиглаж хятад хэл сурч буй монгол хүүхэд залуучуудад хятад хэлээр ярих орчин, нөхцлийг бүрдүүлэхэд зорьж тус клубийг нээлээ. Клубийн үйл ажиллагаа цаашид долоо хоног бүрийн лхагва, баасан гарагийн 15:00-16:00 цагийн хооронд явагдана. Клубд элсэхэд насны хязгаар, хятад хэлний түвшингөөр хязгаарлахгүй, хүслээрээ элсэж болох ашгийн бус клуб юм.

Дунд шатныхан соёлын төвийн ажилтаны зааврын дагуу Хятадын танин мэдэхүйн танилцуулга номыг
уншиж байна
Дээд шатныхан сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцаж байна

Анхан шатныхан соёлын төвийн ажилтаны зааврын дагуу хятад хэлний дуудлага болон анхан шатны яриа харилцан хийж байна
|
|