БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монгол Улсын Консерватори хамтран “Хаврын баяр 2020 Хятад, Монгол залуучуудын найрамдал урлагийн тоглолт”-ыг 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар чуулга дээр зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Чөнь Шуан, Монгол Улсын Консерваторийн захирал Пүрэвхүү зэрэг хоёр талын удирдлага болон хүндэт зочид, Консерватори болон Хятад, Монголын Найрамдал дунд сургуулийн багш, сурагч болоод Монгол улсад амьдарч буй Хятадын цагаач иргэд зэрэг 200 гаруй хүн энэхүү тоглолтыг үзэж сонирхов.
Тоглолтын хэсгээс
Монгол Улсын Консерваторийн багш, сурагчид тус тоглолтын голлох дугаарыг тоглож, Хятадын хөгжмийн зохиолч Хуанхайны хуучирын гоцлол “Морины уралдаан” алдарт бүтээлээр тоглолт эхлэсэн юм. Хятад, Монголын ардын хөгжмийг ээлжлэн тоглохын зэрэгцээ МУГЖ Ч.Баярмаа зэрэг алдарт дуучин “Сар миний сэтгэлийг илэрхийлнэ”, “Хөдөө нутагт нар мандлаа” зэрэг Хятадын алдарт дууг дууллаа. Эцэст нь Хятад ардын сонгодог дуу болох “Жамсин цэцэг” ийг найрал хөгжмөөр энэхүү тоглолт өндөрлөсөн юм.
Монгол бүжиг
Дуучин Баярмаа "Сар миний сэтгэлийг илэрхийлнэ"
Удирдлага болон хүндэт зочид уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулав
|