Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Чэнь Шуан соёлын зөвлөх МУИС-ийн Күнзийн институттэй танилцаж, чөлөөт уулзалт хийлээ

Issuing time:2020-02-19 15:00
文章附图

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь шуан МУИС-ийн Күнзийн институтээр зочилж, багш нарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийв. МУИС-ийн Күнзийн институтийн Хятад талын захирал Жу жюнь ли, Монгол талын захирал Чимэдцэеэ нар энэхүү уулзалтад оролцсон юм.


微信图片_20200123103428.jpg

Чэнь шуан соёлын зөвлөх Күнзийн институтийн багш нартай уулзаж байна


   Жу жюнь ли захирал Чэнь шуан соёлын зөвлөхөд талархал илэрхийлээд тус институтийн ерөнхий байдлыг товч танилцуулсан юм. Мөн   цаашид Күнзийн   институтийн ерөнхий газар болон Монгол улсад суугаа ЭСЯ-ны удирдлагын дор үүргээ хөсөрдүүлэхгүй, үргэлжхичээж,   үр дүнгээ ахиулах болно гэлээ.

Чэн шуан соёлын зөвлөх ярианыхаа өмнө Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийг төлөөлж МУИС-ийн Күнзийн институтийн олон жилийн турш Хятад, Монголын соёл, боловсролын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг сайшаав. Тэрээр үргэлжлүүлэн Күнзийн институт нь Хятад улсын гадаад дахь соёлын сурталчилгаа болон хятад хэлийг дэлгэрүүлэх чухал байгууллага мөн хилийн чанад дахь Хятадын соёлын нэрийн хуудас   юм гэв.


微信图片_20200123103440.jpg

Уулзалтын үеер


   Тэрээр мөн олон жилийн хугацаанд гадаадад соёл, аялал жуулчлалын ажлыг хийхдээ газар газрын Күнзийн институттэй салшгүй холбоотой байсныг дурсаж,   залуучууд цаг хугацаатай уралдаж ажиллаж, сурах, нутаг нэгтнээ хайрлах сэтгэлийг бадраах тухай ярьж. Мөн “Бүс ба зам” санаачлагыг Монголын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулахад Күнзийн институт зохих хувь нэмрээ оруулна гэсэн юм.   


微信图片_20200123111040.jpg

дурсгалын зураг татуулав


   Уулзалтын төгсгөлд тэрээр тус институтийн багш нар болон сурагчдад хулгана жилдээ аз хийморьтой, ажил үйлс бүтэмжтэй, аз жаргал, эрүүл энх байхыг хүсэж ерөөлөө.   





Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top