Монголулсын соёл, аялал жуулчлалын салбарын төлөөллийн Хятад улсад эмнэлэгийн хамгаалах хэрэгсэл хандивлах ёслол 2 дугаар сарын 4-ний өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ дээр боллоо. БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай вэнь рүй, элчин зөвлөх Ян чин дун, соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь шуан, улс төрийн зөвлөх Ли янь жюнь, Монгол улсын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Гантөмөр, Монголын урлагийн ажилтны холбооны дарга Даваасүрэн, Гэрэл зурагчдын холбооны дарга Батбаатар, Их хүрээ хийдийн хамба лам Санждорж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Базардорж, хятад хэл судлаач Баатархүү зэрэг хоёр талын удирдлага болон хүндэт зочид мөн Шиньхуа агентлаг, Ардын өдрийн сонин, Хятадын төв радио телевиз, Монцамэ, МҮОНТ гээд Хятад, Монголын арав гаруй хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм.
Элчин сайд Чай вэнь рүй үг хэлж байна
Элчин сайд Чай вэн рүй БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ыг төлөөлж энэхүү хандивын арга хэмжээг санаачилсан Монгол улсын соёл, аялал жуулчлалын төлөөлөлд талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, шинэ коронавирус уушигний хатгалгаа дэгдсэнээс хойш Хятадын ард түмэн нэгдмэл байж Ши жинь пин даргаар удирдуулсан Хятадын Коммунист намын удирдлагааар яг одоо хатуу чанга, урьдчилсан тэмцлийг явуулж байна. Шинэ коронавирус дэгдсэнээс хойш Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүх ерөнхий сайд Ли кө чянд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээсэн, Монгол улсын Гадаад хэргийн сайд Цогбаатар Ван И сайдад эмгэнэл илэрхийлж утсаар ярьсан. Монгол Улсын Засгийн газар Хятадын талд 200,000 ам доллар хандивлаж, Монгол улсын нийгмийн салбаруудын төлөөлөл ийнхүү төрөл бүрийн хэлбэрээр Хятадын талд эмгэнэл илэрхийлж мөн хандивын арга хэмжээ зохион байгуулж байна. Монгол улсын соёл, аялал жуулчлалын салбарын төлөөллийн энэхүү хандивын арга хэмжээ нь үнэхээр халуун сэтгэлийн илэрхийллүүдийг нэг юм. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын харилцаа дээд түвшиндөө хөгжсөний үр дүн гэдгийг харуулж, хоёр улсын ард түмэн хоорондын чин үнэнч нөхөрлөлийг илтгэж байна.
Монгол улсын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Гантөмөр үг хэлэхдээ, Монголын аялал жуулчлалын салбарынхан олон жилийн турш БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тал бүрийн дэмжлэгийг хүртэж ирсэн. Ялангуяа 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Төвөдийн өөртөө засах орны Соёлын газар хамтран Монголын соёл, аялал жуучлалын салбарын төлөөлөл болох 12 хүнийг Төвөд оронтой танилцаж, өөрчлөлт шинэчлэлтээс хойшх Хятадын Төвөд орны өөрчлөлтийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн явдал юм. Монгол хүний нүдээр Хятадын үндэстний цөөнхүүдийн бүс нутгийн бодит өөрчлөлтийг харж, тэдний аз жаргалтай, амар мэнд, нийгмийн тогтвортой хөгжил, эдийн засгийн хурдацтай өсөлтийг хараад бид маш их урам авсан. Энэ нь Монгол улсын ирээдүйн хөгжилд үр дүнтэй туршлага болох юм. Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг. Өнөөдөр аяллын хамт олныхоо нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, Хятадын төв болон орон нутгийн засгийн газрын оновчтой удирдлага болон Хятадын ард түмний хамтын чармайлтаар Хятад улс богино хугацаанд тахлын тархалтыг тогтоож, өвчтөнүүдэд үр дүнтэй оношилгоо, эмчилгээг хийнэ гэдэг бат итгэж байна.
Эмнэлэгийн хамгаалах хэрэгсэл хандивлах ёслол
Чай вэнь рүй элчин сайд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд Хятад улсын тахлын дэгдэлтийг зогсоох арга хэмжээ болон үр дүнгийн талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Хятадын ард түмэн нэгдмэл байж Ши жинь пин даргаар удирдуулсан Хятадын Коммунист намын удирдлага дор яг одоо хатуу чанга, урьдчилсан тэмцлийг явуулж байна. Өнөөдрийн байдлаар Хятадын 31 мужид нийтийн эрүүл мэндийн хүнд яаралтай 1-р шатны хариу арга хэмжээг эхлүүлж, Хө нань, Жилинь зэрэг 7 муж хотын болон чөлөөлөх армийн эмчилгээний баг Ухань хотод очиж эмчилгээнд дэмжлэг үзүүлж, эмнэлэгийн хэрэгсэл ч тасралтгүй хүргэгдэж, холбогдох вакцины судалгааны ажил хэдийн эхлээд явж байна. Мөн тусгаарлах эмнэлэгүүдийг барьж ашиглалтад оруулж байна. Түүнчлэн Хятадын засгийн газар амралтыг сунгах шийдвэрийг шуурхай гаргаж, нийтийн тээвэр болон олон нийтийн үйл ажиллагааг зогсоох зэрэг тусгаарлах арга хэмжээг авч, өвчнийг дотоод, олон улсад дэгдэж халдварлахыг таслах зогсоосон. Одоогийн байдлаар нөхцөл байдал наашилж, өнөөдрийн мэдээгээр 660 гаруй өвчтөн эмчлэгдэж эмнэлэгээс гарсан байна.Энэ хүмүүс дотор 80 гаруй настай хөгшин хүн ч байгаа юм. Эдгээр мэдээ хүмүүст урам зориг өгч байна. Бидэнд Ши жинь пин даргаар удирдуулсан намын төв хорооны хатуу оновчтой удирдлага байна, социалист тогтолцооны хүчийг төвлөрүүлж томоохон үйлсийг бүтээдэг давуу чанар байна, бүх хятадын ард түмэн нэг сэтгэл, нэгдмэл байна, бидэнд тахлыг ялна дийлнэ гэдэгт бүрэн итгэх шалтгаан бий. Хятад Монгол хоёр улс уул усаар холбогдсон, айл хүний амь нэгтэй. Энэ хямралтай үед Хятад, Монгол хоёр орны ард түмний хамтын ажиллагаа, тахалтай хамтран тэмцэж, хоёр орны ард түмний эрүүл мэндийг сайн хамгаална гэдэгт итгэж, монголчуудад энх тунх, сайхан шинэлэхийг ерөөе.
Элчин сайд Чай вэнь рүй Монголын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч байна
Энэ удаагийн хандивын арга хэмжээг Монгол улсын соёл, аялал жуулчлалын төлөөллийн Төвөд оронд айлчилсан аяллын баг санаачлан зохион байгуулав. Нийт 3000 ам доллар, 1500 ширхэг амны маск, 2000 ширхэг эмнэлэгийн бээлий болон бусад хамгаалах хэрэгслийг ӨМӨЗО-ы Ганцмод боомтод хандивлалаа.
Хандивлах ёслолын арга хэмжээнд оролцсон удирдлага болон хүндэт зочид
|