Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Цар тахлын эсрэг” сэдэвт гар зургийн бүтээлийн үзэсгэлэн 1

Issuing time:2020-06-04 09:57
文章附图

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Эрдмийн гүүр элет сургуультай хамтран зохион байгуулсан “Цар тахлын үеэр Монгол, Хятадын найрамдал” болон “Миний мэдэх Хятад орон” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. 4-р сарын 30-ны өдрийг хүртэл нийт 48 ширхэг гар зургийн бүтээл, 17 ширхэг зохион бичлэг хүлээж авав. Монголын дунд сургуулиудын бүх насны сурагчид цар тахлын үе дэх Хятад, Монгол хоёр орон гүн гүнзгий найрамдлыг илэрхийлж, Хятадын ард түмэнд сайн сайхныг хүссэн тухай зурсан байв.

Ерөнхий зохион байгуулагч талын мэргэжилтнүүд эдгээр гар зураг болон зохион бичлэгт шалгаруулалт хийж, үр дүнг оролцогчдод мэдэгдэж, онлайнаар шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулав. Шилдэг бүтээлээс соёлын төвийн цахим хуудас болон фэйсбүүк хуудас дээр дараалан тавихаас гадна зургийн цомог болгон хэвлүүлж оролцогч, зохион байгуулагчдад бэлэглэж, хэцүү цаг үеийг үргэлж санах эрхэм андын сэтгэл болгов.

    Энэхүү бүтээлүүд “цар тахлын үеийн Хятад, Монголын найрамдал”   болон “Миний мэдэх Хятад орон” сэдвийн дагуу гар зураг, зохион бичлэгийн төрлөөр явагдав. Шилдэг бүтээлүүдийг цаашид үе шаттай танилцуулна, өнөөдөр танилцуулах бүтээлүүд нь цар тахлыг эсрэг сэдэвт гар зургийн бүтээлүүд юм.


1-Dulamsuren Bulgan.jpg

Найрамдалт хамтын ажиллагаа эрүүл мэндийг хамгаална”

зураач: Булган, Хишиг дунд сургуулийн 8-р анги   



Хишиг дунд сургуулийн 8-р ангийн зураг Хишиг “Найрамдалт хамтын ажиллагаа эрүүл мэндийг хамгаална” бүтээлдээ, гар барьж буй хоёр гар, гарын шуу дээр “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла”   гэдгийг хятад, монгол хэлээр тус бүр бичиж, энэ нь цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс гар барьж, хэцүү үеийг андын сэтгэлээр хамтдаа туулахыг илэрхийлнэ. Зургийн арын хэсэгт хоёр орны туг болон газрын зургаас гадна мөн Монголын өгсөн хандивууд, монгол гэрт залбирч буй байдал, өвчтөнөө эмчилж байгаа эмч, сувилагч нар, эмч, сувилагч нарт цэцэг өгч буй агуулгыг дүрсэлжээ. Илэрхийлэлтүүд тархай мэт боловч нэгдсэн утгыг илтгэнэ. Монголын салбаруудын төлөөлөл олон хэлбэрээр Хятадад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгож, халуун шугам дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад талархлаа илэрхийлнэ.


1-Zulsaran Tuvshinbayar.jpg

“Ялалт”, зураач: Зулсар, Орчлон олон улсын сургуулийн 8-р анги




“Ялалт”бүтээлийг Орчлон олон улсын дунд сургуулийн 8-р ангийн сурагч Зулсар зурав. Зураглал уран нарийнаас гадна гүнзгий утга санаа агуулсан. Зурагт үндэсний хувцсаа өмссөн тус бүр улсынхаа тугыг барьсан хоёр хүүхэд, ташаавч дээл өмссөн хүүхэд монголын далбааг, монгол дээл өмссөн хүүхэд хятадын далбааг барьсан байна. Хоёр улсын тугны доод үзүүрийг дээсээр холбосон, хүүхдүүдийн хөл доор корона вирус гишгэгдсэн байна. Хятад, Монгол хоёр улсын ард түмэн гар барилцаж вирусийг ялж, хамтдаа эрүүл мэндээ хамгаалж буйг билэгдэнэ.


2-Batbold Tsogjavkhlan.jpg


“Хонь халуун сэтгэл, итгэлийг түгээнэ, зураач: Цогжавхлан, Пүтунг хуа дунд сургуулийн 1-р анги



Пүтунхуа дунд сургуулийн 7-р ангийн сурагч Цогжавхлан бүтээлдээ, энэ оны 2-р сард ерөнхийлөгч Баттулгын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр өгсөн 30,000 толгой хонийг зургийнхаа дэвсгэр болгож, хонь болон дэлхийн бөмбөрцгийг хамтдаа буйг бэлгэдэж байна. Чухал үйл явдлыг илэрхийлэхээс гадна Хятад, Монгол хоёр улс мөн дэлхийн хүмүүст сайн сайхныг хүсэж буйг мөн илтгэнэ.   


2-Бүгдбаяр Маргад.jpg

“Вирус зогс”, Зураач: Маргад, Пүтунхуа дунд сургуулийн 1-р анги


2-Нямдалай Марал.jpgДийлдэшгүй” зураач Молор, Пүтунхуа дунд сургуулийн 7-р анги


2-Хандмаа Үүрийнтуяа.jpg

“Энд хайр оршино” зураач: үүлэнтуяа, Пүтунхуа дунд сургуулийн 10-р анги



Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top