Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Гар зураг, зохион бичлэгийн уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлүүд  Нэгдүгээр хэсэг

Issuing time:2020-06-11 09:23
文章附图

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын Эрдмийн гүүр элет сургуультай хамтран зохион байгуулсан “Хятад, Монголын нөхөрлөл цар тахлын үед” болон “Миний мэдэх Хятад орон” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр боллоо. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлж, 1-р байр эзэлсэн хүүхдүүдэд шагналыг гардууллаа.


1.陈霜参赞致辞.jpg

Чэнь Шуан соёлын зөвлөх үг хэлж байна


Чэнь Шуань соёлын зөвлөх үг хэлэхдээ,   дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед Хятад, Монгол хоёр улсын засгийн газар болон ард иргэдийн хооронд олон төрлийн харилцан туслалцсан арга хэмжээ болж, хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг илэрхийллээ. Эдгээр үйл явдал   нь хоёр улсын залууст гүн нөлөөг бий болголоо. Залуусыг энэ онцгой   цаг үеийн үнэт нөхөрлөлийг сайтар тогтоож аваасай хэмээн энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулав. Монголын олон аймгийн сурагчид гар зураг, зохион бичлэгийн бүтээлдээ энэхүү онцгой үеийг дүрсэлж, хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг илгээлээ. Бид эдгээр шилдэг зохион бичлэг, гар зургийн бүтээлийг хоёр улсын залууст танилцуулж, бүтээлүүд нь   хүүхэд залуус хооронд ойлгож солилцох соёлын гүүр болж, нөхөрлөлийн үр хоёр орны хүүхэд залуусын сэтгэлд үндэслэн соёолуулах болно хэмээн онцоллоо.

Эцэст нь Чэнь Шуан зөвлөх гар зургийн төрөлд 1-р байр эзэлсэн У.Халиун, Т.Зулсаран, Д.Булган болон зохион бичлэгийн төрөлд 1-р эзэлсэн Х.Үүрийнтуяа нарт шагналыг гардуулж, уралдааны бүтээлийн зурагт сэтгүүлийг өглөө.  


2.陈霜参赞为Khaliun同学颁发一等奖.jpg

Чэнь Шуан зөвлөх гар зургийн төрлийн 1-р байрын эзэн Халиунд шагналыг гардуулж байна


3. 陈霜参赞为Bulgan同学颁发一等奖.jpg


Чэнь Шуан зөвлөх гар зургийн төрлийн 1-р байрын эзэн Булганд шагналыг гардуулж байна


4.陈霜参赞为Zulsaran同学颁发一等奖.jpg

Чэнь Шуан зөвлөх гар зургийн төрлийн 1-р байрын эзэн Зулсаранд шагналыг гардуулж байна


5.陈霜参赞为Uuriintuya颁发一等奖.jpg

Чэнь Шуан зөвлөх зохион бичлэгийн төрлийн 1-р байрын эзэн Х.Үүрийнтуяад шагналыг гардуулж байна


3-р сарын 17-ны өдрөөс цахим уралдааны бүтээлийг хүлээн авч,   4-р сарын 30-ны өдөр хүртэл нийт 17 ерөнхий боловсролын дунд сургуулийн 60 гаруй сурагчдаас 48 ширхэг гар зураг, 17 ширхэг зохион бичлэгийн бүтээл цугларсан. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгаас нас насны хүүхдүүд харандаа, үзгээрээ энэ хэцүү цаг үе дэх Хятад, Монголын нөхөрлөл мөн хамтдаа цар тахлыг ялах сайхан мөрөөдлийг дүрслэн илэрхийлсэн байв. Энэхүү онцгой үйл явдлыг дурсаж, хоёр орны ард түмний гүн гүнзгий андын сэтгэлийг санаж байг хэмээн зохион байгуулагч талаас бүх оролцогчдын бүтээлийг зураг сэтгүүл болгон хэвлүүлж, оролцогч   бүрт дурсгал болгон бэлгэлэв.

Монгол улсын Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх   шаардлагын дагуу олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулж болохгүй тул энэхүү арга хэмжээнд зөвхөн 1-р байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг гардууллаа. Бусад оролцогчдын шагналыг Эрдмийн гүүр элет сургууль зохион байгуулах болно.



2. Khaliun同学作品《友谊》.jpg

Гар зургийн уралдааны 1-р байр эзэлсэн бүтээл


3.Bulgan同学作品《团结抗疫》.jpg

Гар зургийн уралдааны 1-р байр эзэлсэн бүтээл


4.Zulsaran同学作品《把病毒踩在脚下》.jpg

Гар зургийн уралдааны 1-р байр эзэлсэн бүтээл



5. Uuriintuya短文《中蒙友谊长存》.jpg


Зохион бичлэгийн уралдааны 1-р байр эзэлсэн бүтээл


6.参赛作品集及部分证书.jpg

7.参赛作品集.jpg


Уралдааны сертификат болон бүтээлүүдийн зураг сэтгүүл




Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top