Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Монгол улсын Эрдмийн гүүр элет сургуультай хамтран зохион байгуулсан “Хятад, Монголын нөхөрлөл цар тахлын үед” болон “Миний мэдэх Хятад орон” гар зураг, зохион бичлэгийн цахим уралдааны шагнал гардуулах арга хэмжээ 06-р сарын 08, 10-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Эрдмийн гүүр элет сургууль дээр тус тус боллоо. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлж, 1-р байр эзэлсэн хүүхдүүдэд шагналыг гардуулав. Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана соёлын зөвлөх Чэнь Шуаныг төлөөлж үгхэлж, 2,3-р байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг гардууллаа.
Арга хэмжээний блакат
Чэнь Шуань соёлын зөвлөх үг хэлэхдээ, дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед Хятад, Монгол хоёр улсын засгийн газар, ард иргэдийн хооронд олон төрлийн харилцан туслалцсан арга хэмжээ болж,хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг илэрхийллээ. Эдгээр үйл явдал нь хоёр улсын залууст сайн үр нөлөө бийболголоо. Залуусыг энэхүү онцгой цагүеийн үнэт нөхөрлөлийг сайтар тогтоож аваасай хэмээн энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулав. Монголын олон аймгийн сурагчид гар зураг, зохион бичлэгийн бүтээлдээ онцгой үеийг дүрсэлж, хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг илэрхийллээ. Бид эдгээр шилдэг зохион бичлэг, гар зургийн бүтээлийг хоёр улсын залууст танилцуулж, бүтээлүүд нь хүүхэд залуус хоорондын ойлгож солилцох соёлын гүүр болж, нөхөрлөлийн үр хоёр орны хүүхэд залуусын сэтгэлд үндэслэн соёолох болно хэмээн онцоллоо.
Чэнь Шуан зөвлөх гар зургийн төрлийн 1-р байрын шагналыг гардуулж байна
Гүйцэтгэх захирал Хасбагана соёлын зөвлөх Чэнь Шуаныг төлөөлж үг хэлэхдээ, Монгол улсын засгийн газрын цар тахлаас сэргийлэх тухай холбогдох шийдвэрийн дагуу байгууллага дотроо ариутгал хийж, цэвэр агаар нэвтрүүлж, хүмүүсийн биеийн халууныг шалгаж, амны хаалт зүүлгэх зэрэг урьдчилсан хамгаалалт хийж 2, 3-рбайрын шагнал гардуулах арга хэмжээг Монгол улсын Эрдмин гүүр элет сургууль дээр зохион байгуулж байна. Энэ удаагийн“Хятад, Монголын нөхөрлөл цар тахлын үед” болон “Миний мэдэх Хятад орон” гар зураг, зохион бичлэгийн цахим уралдаанд Монголын дунд сургуулийн хүүхдүүд идэвхтэй оролцож, нийт 17 сургуулийн 60 гаруй сурагчдаас 48 ширхэг гар зураг,17 ширхэг зохион бичлэгийг хүлээн авлаа. Сурагчид хоёр орны ард түмнийг цар тахалтай хамтдаа тэмцэж буйг илэрхийлж зурсан байв.
Сурагчид Хятад улсад аялсан тухайгаа, Хятад, Монгол хоёр улсын уламжлалт соёлын ойлголт, хоёр улсын ирээдүйн харилцааны хөгжлийн харааг зохион бичиж, Монгол улсын залуусын өнгө төрхийг бодитоор харуулав. Бүтээлүүдийн агуулга сэтгэл хөдөлгөөд зогсохгүй мөн уран сэтгэмжээрээ Монгол хүүхдүүдийн соёлын ойлголт, Хятад, Монгол хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг нандигнаж буйг илэрхийлж, шинэ үеийн залуусын хоорондын нөхөрлөлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл нь хүний сэтгэл хөдөлгөхөөр гүн байна. Энэ төрлийн арга хэмжээгээр дамжуулан хоёр орны залуусын харилцаа, хамтын ажиллагаа улам илүү бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Хасбаганагүйцэтгэх захирал 2, 3-р байрын шагналын гардуулж байна
Энэхүү уралдаан нь хоёр улсын ард түмэн хоорондын гүн бат андын сэтгэлийг санан дурсаж яваасай хэмээн зохион байгуулагч тал оролцогчдын бүх бүтээлийг хэвлэж зурагт номыг гаргаж, уралдааны оролцогч сургууль, шагналын эздэд мөнхийн дурсгал болгон бэлэглэв.
Оролцогчид дурсгалын зураг авахуулав
Гар зураг, зохион бичлэгийн бүтээлийн зурагт ном
|