ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн байгууллагаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монгол Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд үзүүлж буй “ковид 19”-ийн эсрэг эд материал хандивлах ёслол Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр 06-р сарын 15-ны өдөр боллоо. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь шуан, мөн соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана, БСШУСЯ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Ганхуяг, Гадаад харилцааны газрын дарга Гарьд, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Боргилмаа зэрэг хоёр талын төлөөллийн удирдлага хүрэлцэн ирж оролцлоо.
Чэнь шуан соёлын зөвлөх үг хэлж байна
Чэнь шуан зөвлөх БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ыг төлөөлж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “ковид 19” 1-р сард дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс хамтдаа тууштай, харилцан тусалж, хэцүү үед хамтдаа байна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга цар тахлын үед Хятад улсад айлчлал хийсэн анхны төрийн тэргүүн болж, бодит үйлдлээр Хятадын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, энэ нь Хятад улсад хүчтэй дуулиан болсон юм. Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газар, иргэний байгууллага болон иргэд Хятадад хамгийн хэцүү цаг үед үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлсэн, бид үүнийг хэзээ ч мартахгүй. Монгол улс “ковид 19”-тэй тэмцэж буй энэ хэцүү цаг үед БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон ӨМӨЗО-аас санаачлан эд материал худалдан авах, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагууд зохион байгуулж, Хятад дахь холбогдох байгууллагатай хамтарч Монголын талд олон удаагийн цар тахлын эсрэг хэрэглэх эд материалын хандив өгсөн. Энэ удаагийн ӨМӨЗО-ы засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Монгол улсын БСШУСЯ, Монголын Сэтгүүлчдийн эвлэлд тус бүр 30,000 ширхэг амны хаалт хандивлаж, ӨМӨЗОы Засгийн газар болон ард түмнээс Монгол улсын цар тахалтай тэмцэхэд үзүүлж буй чин сэтгэлийн бодит илэрхийлэл юм. Бид Монгол улсын засгийн газрыг цар тахлыг хязгаарлаж, тээвэрлэгдэж орж ирсэн өвчлөлийг эмчилж, урьдчилан сэргийлж, бас Монголчууд “ковид 19” цар тахлыг ялан дийлж, урьдын хэвийн ажил амьдралаа сэргээж чадна гэдэгт итгэж байна.
БСШУСЯ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Ганхуяг үг хэлж байна
Ганхуяг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг төлөөлж үг хэлэхдээ, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон ӨМӨЗО-ы Ардын засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн Монгол, Хятад нь хэзээнээсээ л харилцан туслаж, гүн нөхөрлөлийг байгуулсан улс. Цар тахлын үед хоёр орны засгийн газар, нийгмийн байгууллага болон ард иргэд хоорондын янз бүрийн харилцан туслалцсан үйл хөдлөл нь дэлхий дахинд нөхөрлөл чухал хэрэгцээтэй үед маш том үр нөлөөтэй байдгийг харуулж байна. БСШУСЯ нь Хятад улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон ӨМӨЗО-ы холбогдох байгууллагатай дотно нягт хамтын ажиллагааны харилцаатай явсаар ирсэн. Мөн Хятад улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг анхаарч дэмжсээр байгаа. Монгол улсад 7-р сард их дээд сургуульд элсэн орох шалгалт болдог. ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас үзүүлж буй энэхүү 30,000 ширхэг амны хаалтыг шалгалтын үеэр сурагчдад тарааж өгч, хамгаалалт болгох болно.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Боргилмаа үг хэлж байна
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг төлөөлж ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Боргилмаа үг хэллээ. Тэрээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албатай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Манайд 4700 сэтгүүлч бүртгэлтэй байдгаас олон хүн нь Өвөрмонголд очиж сургалтад суух эсвэл харилцан туршлага солилцож, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гүнзгий нөхөрлөлийг бий болгосон. ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хэвлэл мэдээллийн албанаас 30,000 ширхэг амны хаалт хандивлаж буйд талархаж байна. Бид мөн Хятад улсыг цар тахлыг эрт ялан дийлж өвчин намжаасай хэмээн хүсэж байна.
Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандивын бичгийг хардуулж байна
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандивын бичгийг гардуулж байна
Хандивын бичиг
|