Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн цахим номын сан нь Хятад улсын төв номын сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан цахим ном, эх сурвалжийн платформ юм. Тус платформ нь Хятадын хуучны ном судар, орчин үеийн ном, хэвлэл, үзэсгэлэн болон цахим хичээл зэргээр баялаг нөөцтэй, гадаад дахь хүмүүст үнэ төлбөргүй. Хэрэглэгчид зөвхөн өөрийн цахим шуудан хаягаараа амжилттай бүртгүүлээд тус платформоос бичлэг болон ном, материалыг үнэгүй уншиж, ашиглах бүрэн боломжтой юм.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн
цахим номын санд бүртгүүлэх явц
1. Бүртгүүлэх цахим хуудас: http://library.cccweb.org/
2. Цахим хуудасны баруун дээд булан дахь “бүртгүүлэх” дээр дарж, бүртгэлийн явц руу орно.
3. Бүртгэлийн хэсгийн хамгийн дээд талын бүртгүүлэх бүс нутаг гэснээс “Улаанбаатар дахь Хятадын соёлын төв”-ийг сонгоно.
4. Үргэлжлүүлэн бүртгүүлэгч өөрийн цахим шуудангийн хаяг, нууц код, нууцаа кодоо дахин бичээд бүртгүүлэх гэснийг дарна.
5. Өөрийн цахим хаяг руу орж бүртгэлийн системээс илгээсэн захиаг нээж, баталгаажуулах холбоосыг дарж амжилттай бүртгэгдэнэ.
Буцаад цахим номын сангийн нүүр хуудас руу орж, бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц кодоо оруулснаар та тус номын сангаас ном болон хэвлэл, материалыг үнэ төлбөргүй унших боломжтой болно.
|